Христ мэндэлсэн өдрийн найдварЗагвар
Бүтээгчээ мэдэж авах
Өнөөдрийн эшлэлүүдийг унш.
Жилийн чухам энэ үед бид олон чухал ажлуудыг хийж дуусгах хэрэгтэй байдаг. Бид жилийн тайлангаа бичих ёстой. Бид баярын зоог төлөвлөх хэрэгтэй. Мэдээж бэлэг худалдаж авах учиртай.
Гэхдээ энэ Христ мэндэлсэн баяраар: Есүстэй хамт хувьчилсан харилцаагаа өсгөж бэхжүүлэх гэсэн илүү чухал зүйл дээр төвлөрөх ёстой шүү.
Есүсийг та яагаад илүү ихээр мэдэх хэрэгтэй вэ? Үүнд наад зах нь хоёр чухал шалтгаанууд бий.
Нэгдүгээрт, Есүс таныг бүтээсэн билээ. Библид хэлэхдээ: "Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан. Тэр эхэнд Бурхантай хамт байсан. Бүх юм Түүгээр бий болсон — Бий болсон юмсаас Түүнгүйгээр бий болсон юмс нэг ч байхгүй. Түүнд амь байсан бөгөөд амь нь хүмүүсийн гэрэл байв" гэсэн байдаг(Иохан 1:1-4).
Та орчлонг буй болгосон Бүтээгчтэй төдийгүй өөрийгөө бий болгосон Бүтээгчтэйгээ танилцах боломжтой. Та "Эргэлзэж байвал зааврыг нь унш" гэж хүмүүсийн хэлэхийг сонссон байх. Есүсийг мэдэх нь үүнээс ч дээр. Амьдралаас хэрхэн ихийг хүртэх тухай мэдэхийг хүсч байвал өөрийнхөө Бүтээгчийг яагаад мэдэж авч болохгүй гэж?
Хоёрдугаарт, Есүс зорилго, амар амгалан, хүч чадал бүхий амьдралыг таалуулахын тулд зүрхийг тань нээдэг. Есүстэй харилцах харилцаа Тэнгэрийн улс дахь таны байр суурыг бэхэлж өгдөг бөгөөд энэ нь үүнээс ч хамаагүй илүү ихийг хийдэг. Бурхан Өөрийг нь мэдсэн хүмүүст зорилго, амар амгалан, хүч чадал бүхий амьдралыг амалдаг.
Есүсийг хувьчлан мэдэж авах нь хэрхэн амьдрахыг тань бүх талаар өөрчилдөг. Зорилго, хүч чадал, амар амгалан нь энэ амьдралд Бурханы танд өгөх гэж буй зүйлсийн зөвхөн эхлэл нь билээ.
Харамсалтай нь дийлэнх хүмүүс утга учиргүй үйл ажиллагаагаар амьдралаа дүүргэдэг тул явцуу, өчүүхэн байдалтай амьдарч байна.
Энэ жилийн Христийн мэндэлсэн баяр ойртоход анхны баярын өдрөөр нь Есүст өрөө гаргаж өгөөгүй буудлын эзний тухай тунгаан бодоорой. Түүний үйлдэл Есүсийн төрөхийг болиулаагүй. Түүний үйлдэл түүхэн дэх Бурханы зорилгыг зогсоогоогүй. Энэ нь буудлын эзнийг л эмзэглүүлсэн. Тэр Бурханы хүүг төрөх байраар хангах онцгой эрхийг л эдлэж чадаагүй юм.
Таны хувьд ч энэ нь бас үнэн. Хэрэв та Есүсийг таньж мэдэхэд зориулан цаг гаргахгүй бол Бүтээгчээ таньж мэдэх боломжийг алддаг. Та зөвхөн Бурханы Хүүгээр дамжиж ирдэг зорилго, амар амгалан, хүч чадлыг хүлээн авах боломжийг алдана. Та түүнд цаг гаргахгүй бол амьдрал дахь Түүний зорилгыг алдана.

Энэ төлөвлөгөөний тухай
Хэт олон хүний хувьд Христ мэндэлсэн баяр нь тэднийг эцэж цуцсан бас 12-р сарын 26-н хурдан болоосой хэмээн хүсэн хүлээсэн уртаас урт хийх зүйлсийн жагсаалт болон хувирсан. Энэхүү цуврал сургаалиудаар, Пастор Rick Христ мэндэлсэн баярыг тэмдэглэдэг шалтгааныг эргэн санахад тань туслахыг хүссэн бөгөөд баяр хэрхэн тэмдэглэдэг тань өөрчлөгдөх хэрэгтэйгээр зогсохгүй таны бүх амьдрал яагаад өөрчлөгдөх хэрэгтэйг танд сануулахыг хүссэн.
More
Rick Warren-ы 2014 оны чимээгүй цагийн Библи судлал © Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрөлтэйгээр ашигласан болно.