Христ мэндэлсэн өдрийн найдварЗагвар
Есүсийн хийж буй үйлсийг анзааралгүй бүү өнгөр
Иохан 4:10-р эшлэлийг унш.
Зурагт болон радио долгионууд яг одоо таны эргэн тойроныг хүрээлэн байгаа. Хэрэв танд тохируулагч механизм байсан бол, тэдгээр долгионуудад яг юу байгааг олох боломжтой болдог. Танд харагдахгүй байгаа учраас тэдгээр нь бодит зүйл биш гэсэн үг огт биш. Үүнтэй та радио долгионоо тааруулаагүй л гэсэн үг.
Хамгийн анхны Христ мэндэлсэн баярын үдэш Бетлехем иймэрхүү л янзтай байсан. Аялан өнгөрөгчдийг харж хандахыг гол зорилгоо болгосон дэн буудал Бетлехемд байсан боловч, тэр шөнө Бетлехем дэх хамгийн чухал аялагчид болох нь эргэлзээгүй байсан энэ гэр бүлд өрөө байгаагүй.
Энэ Христ мэндэлсэн баяраар энэ түүхийн бидний зүрх сэтгэлтэй холбогдох чухал холбоосыг анзааралгүй бүү өнгөрүүлээрэй. Таны зүрх сэтгэл Бурханыг багтаахаар бүтээгдсэн. Та Бурханаар бас Бурханы төлөө бүтээгдсэн. Та үүнийг ойлгох хүртэл, амьдрал хэзээ ч танд ойлгогдохгүй. Харамсалтай нь, бид амьдралаа өөр бусад зүйлсээр дүүргэчихдэг. Бусад зочдыг бид гэртээ урьдаг. Бусад санаанууд, сонирхлууд, дуртай зүйлүүд, болон амлалтуудаар бидний зүрх сэтгэл дүүрсэн байдаг.
Бидний эргэн тойронд Есүс үзэгдэх үед ч анзаарахгүй болтлоо бидний амьдрал тийм дүүрэн болсон байдаг. Бурхан бидний амьдралд байнга үзэгддэг, хүнд үед ч бидэнд ирэхгүй байх гэж бодсон тэр боломжуудыг олгож байдаг. Гэвч ихэнхдээ, бид Түүнийг хардаггүй.
Энэ нь Библид байнга гардаг. Түүний хэн болохыг нь огт таниагүй хүмүүст Есүс үзэгдэн бас тэдэнтэй ярьсан байдаг. Иохан номонд, Есүсийг худгийн дэргэд сууж байхад нь нэг эмэгтэй ус татахаар, Түүн дээр ирдэг. Тэр эмэгтэй Есүсийг таниагүй. Харин ч тэрээр Бурханы Хүүтэй шашны маргаан үүсгэсэн! Тэгэхэд нь Есүс түүнд," Хэрэв чи Бурханы бэлгийг болон Надад уух юм өгөөч гэж байгаа нь хэн болохыг мэдсэнсэн бол чи Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг өгөх байсан" (Иохан 4:10) гэж хэлсэн. Гэвч эмэгтэй Есүсийг таниагүй.
Зөвхөн Христ мэндэлсэн баярын үеэр биш харин бүтэн жилийн туршид — Бурхан таны эргэн тойронд ажлаа хийж байдаг. Та эсвэл таны хайртай хүмүүс Түүнийг харалгүй өнгөрч байж болох уу?

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хэт олон хүний хувьд Христ мэндэлсэн баяр нь тэднийг эцэж цуцсан бас 12-р сарын 26-н хурдан болоосой хэмээн хүсэн хүлээсэн уртаас урт хийх зүйлсийн жагсаалт болон хувирсан. Энэхүү цуврал сургаалиудаар, Пастор Rick Христ мэндэлсэн баярыг тэмдэглэдэг шалтгааныг эргэн санахад тань туслахыг хүссэн бөгөөд баяр хэрхэн тэмдэглэдэг тань өөрчлөгдөх хэрэгтэйгээр зогсохгүй таны бүх амьдрал яагаад өөрчлөгдөх хэрэгтэйг танд сануулахыг хүссэн.
More
Rick Warren-ы 2014 оны чимээгүй цагийн Библи судлал © Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрөлтэйгээр ашигласан болно.