Бурханы зүрхний цохилтЗагвар

The Heartbeat of God

30-с 9 дахь өдөр

АРИУН НЭГЭН

Дуулал 99:5-6

Өө Бурхан минь, Та бол Ариун Нэгэн. Та бол ариун бөгөөд төгс төгөлдөр, хүчирхэг. Та бол зөвт, гялалзсан бас баян билээ. Та бол сүр жавхлант, хүч чадалтай, гайхамшигтай билээ. Эзэн захирдаг. Тэрээр сүр жавхлангаар хувцасласан юм. Эзэн Өөрийгөө хүч чадлаар хувцаслаж бүсэлсэн. Үнэхээр дэлхий бат бэх тогтсон бөгөөд ганхахгүй. Сэнтий тань эрт дээр үеэс тогтжээ. Та өнө мөнхөөс байсаар ирсэн. Өө ариун Бурхан минь, би өвдөг сөгдөн магтаж байна. Би таныг магтан дуулна. Учир нь Таны ариун байдлын төвд би Таны шантрашгүй хайр, гайхалтай хайрын тухай бясалгадаг. Бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олж, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд зоримгоор очиход минь Та Өөрийн төгс ариун Хүү Есүс Христийг илгээсэн. Өө Хаан минь, би ирлээ. Уруулыг минь ариусган, дуу хоолойг минь тэнгэрлэг цэргүүдтэй нэгтгээд, "Түг түмдийн ЭЗЭН Ариун, ариун, ариун. Бүх л газар алдраар нь дүүрэн байна" хэмээн дуулцгааж байна.

© Крис Бакстер 2014 - Clear Day Publishing

Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

The Heartbeat of God

"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан чанар, шинж чанаруудыг дэлгэрүүлэн үзэж эхэлдэг (Жишээлбэл: "Өө Бурхан минь, Та бол Сайн"). Бичээсээр дүүрэн эдгээр чин сэтгэлийн залбирал нь уншигчдыг Бурханы нэрийг өргөмжлөн хүндлэх хэвшил рүү хөтөлж, улмаар Түүний ард түмнээ хайрлах "зүрхний цохилт"-ыг илүү гүнзгий ойлгоход хүргэдэг билээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Крис Бакстерт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.respitefortheweary.com