Бурханы зүрхний цохилтЗагвар
ХАЙР
1 Иохан 4:8
Өө Бурхан минь, Та бол Хайр билээ. Таны бүх шинж чанарыг би магтъя! Өдөр тутмын амьдралд маань харуулдаг Таны тэвчээр, сайхан сэтгэлийн төлөө талархъя. Та хүний атаа жөтөө эсвэл бардам зангаар биш, миний бүх зүйлийн төлөө цэвэр ариун зүрх сэтгэлээр ханддагт баярлалаа. Та зүй бус авирлаагүй, өөрийнхийг эрээгүй харин ч миний төлөө загалмайг эрэлхийлсэнд тань талархъя. Тэнд, та өдөөн хатгалгад өртөөгүй, зовлонг туулж шалтгаангүй хохирсон ч тооцоо хийгээгүй, тамлагдан зовсон боловч амаа нээгээгүйн төлөө Танд талархъя. Таны чимээгүй тууштай байдал тань миний сэтгэлд аврал авчирсан! Өө Бурхан минь, би Танд талархаж байна! Таны хайр зөвт бус байдалд баярладаггүй, харин үнэний төлөө баярладаг. Таны хайр бүх зүйлийг тэсвэрлэдэг, бүх зүйлд итгэдэг, бүх зүйлд найддаг, бүх зүйлийг даван туулдаг. Таны хайр хэзээ ч бүтэлгүйтдэггүй. Баярлалаа, Есүс! Энэ бол таны надад үзүүлсэн хайр бөгөөд миний гэм нүгэлд чин сэтгэлээсээ харуулах болно. Таны хайр намайг худалдан авсан. Таны хайр намайг өршөөж, Та намайг авардаг бас дэмжиж тэтгэдэг. Өдөр бүрийг минь Өөрийн хайраараа удирдаач, ингэснээр Таны хүрэхийг хүссэн бусад хүмүүст би хүрч чадна. Миний зүрх сэтгэл энэ үнэмшилтэй үнэнээр тэтгэгдэн ажиллах болтугай. Та намайг эхэлж хайрласан учраас би Танд хайртай!
( Бурханы зүрхний цохилт төлөвлөгөөний 30 өдөр бүрд налуу үсгээр бичсэн үгс нь NASB-аас авсан Бичээсийн хэсэг юм. Ашигласан номын жагсаалтыг залбирлын төлөвлөгөөний доор жагсаасан болно.)
© Крис Бакстер 2014 Ð Clear Day Publishing
Энэ төлөвлөгөөний тухай
"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан чанар, шинж чанаруудыг дэлгэрүүлэн үзэж эхэлдэг (Жишээлбэл: "Өө Бурхан минь, Та бол Сайн"). Бичээсээр дүүрэн эдгээр чин сэтгэлийн залбирал нь уншигчдыг Бурханы нэрийг өргөмжлөн хүндлэх хэвшил рүү хөтөлж, улмаар Түүний ард түмнээ хайрлах "зүрхний цохилт"-ыг илүү гүнзгий ойлгоход хүргэдэг билээ.
More