Бурханы зүрхний цохилтЗагвар

The Heartbeat of God

30-с 2 дахь өдөр

ГАЙХАМШИГТ

Дуулал 105:1-3

Өө Бурхан минь, Та бол Гайхамшигт! Тэнгэр бол Таны хаан сэнтий, газар бол Таны хөлийн гишгүүр. Таны тэнгэр Таны сүр жавхлангаар дүүрэн, Таны газар бол магтан дуугаар дүүрэн. Тэнгэрс баясаж, газар дэлхий баярлаг! Далай болон түүний доторх бүх юмс нүргэлэг! Тал болон дээр нь байгаа бүх юмс баясаг. Ойн бүх мод Эзэний өмнө бас баясан дуулна. Би ч бас энэ талархал, магтаалын найрал дуунд нэгдэхийг зөвшөөрнө үү. Таны гайхамшигт гайхамшгуудад баярлалаа. Таны гайхалтай арга замуудад талархъя. Нэг гараараа миний дайснуудыг сүйрүүлэхийн тулд сүр хүч, хүч чадлаараа удирдан, нөгөө гараараа, хоньчин хонин сүргээ болгоомжтой хариулдаг шиг Та намайг зөөлнөөр өөртөө татаж байна. Гайхамшигт Бурхан минь, би бүхий л зүрхээрээ Танд хайртай, би баярладаг гэж хэлэхийг минь сонсооч!

© Крис Бакстер 2014 Ð Clear Day Publishing

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

The Heartbeat of God

"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан чанар, шинж чанаруудыг дэлгэрүүлэн үзэж эхэлдэг (Жишээлбэл: "Өө Бурхан минь, Та бол Сайн"). Бичээсээр дүүрэн эдгээр чин сэтгэлийн залбирал нь уншигчдыг Бурханы нэрийг өргөмжлөн хүндлэх хэвшил рүү хөтөлж, улмаар Түүний ард түмнээ хайрлах "зүрхний цохилт"-ыг илүү гүнзгий ойлгоход хүргэдэг билээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Крис Бакстерт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.respitefortheweary.com