Бурханы зүрхний цохилтЗагвар
ЭР ЗОРИГ
Сургаалт үгс 3:26
Өө, Бурхан минь, Та бол миний эр зориг юм! Та бол миний Хад, миний Аврал, миний бат Цайз тул би огт ганхахгүй. Хүндэт Есүс минь ээ, гэсэн хэдий ч би үргэлж ийм байдлаар амьдарч чадахгүй гэдгээ Таны өмнө хүлээн зөвшөөрч байна. Итгэл найдвар минь ганхах үед, миний нүд сатаарах, алхмууд минь сульдах үед намайг уучлаач. Төгс Хүчит Бурхан, Агуу Хүчтэй Бүтээгч, түг түмдийн Эзэн, яруу алдрын Хаан минь Таны хэн болохыг надад сануулж өгөөч. Тийм ээ, Та бол миний Туг, миний Хоньчин, миний Амар тайван, миний Хамгаалалт. Ай Их Эзэн минь, Та миний өмнө байх Бамбай, дор минь байх бат Суурь болсон Агуу Нэгэн мөн гэдгийг надад сануулаач. Би ядарсандаа "Миний тусламж хаанаас ирдэг вэ?" гэж асуух үед, "Миний тусламж тэнгэр газрыг бүтээсэн Эзэнээс ирдэг" гэж итгэлтэйгээр хэлүүлээрэй. Бурхан минь, Та намайг хөл алдуулахгүй, намайг Хамгаалагч Та үүрэглэдэггүй. Та намайг бүх хорон муугаас хамгаалах болно. Та миний сүнс, сэтгэлийг хамгаалах болно. Тийм ээ, Та хөлийг минь гөрөөснийх мэт болгон, намайг өндөрлөг газарт аюулгүй суулгадаг. Та гарыг минь тулалдаанд бэлтгэж, гар шуу минь хүрэл нумыг тахийлгаж чадна. "Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна" гэж шинэчлэгдэж сэргэсэн итгэлээр хэлэхийг минь сонсооч. Тийм ээ, Бурхан минь, Та миний эр зориг минь юм.
© Крис Бакстер 2014 Clear Day Publishing
Энэ төлөвлөгөөний тухай
"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан чанар, шинж чанаруудыг дэлгэрүүлэн үзэж эхэлдэг (Жишээлбэл: "Өө Бурхан минь, Та бол Сайн"). Бичээсээр дүүрэн эдгээр чин сэтгэлийн залбирал нь уншигчдыг Бурханы нэрийг өргөмжлөн хүндлэх хэвшил рүү хөтөлж, улмаар Түүний ард түмнээ хайрлах "зүрхний цохилт"-ыг илүү гүнзгий ойлгоход хүргэдэг билээ.
More