Бурханы зүрхний цохилтЗагвар

The Heartbeat of God

30-с 27 дахь өдөр

БАЯР БАЯСГАЛАН

Дуулал 16:11

Өө Бурхан минь, Та бол миний Баяр Баясгалан! Та миний зүрхийг инээдээр дүүргэдэг. Та миний сэтгэлийг дуугаар дүүргэдэг. Намайг амьтай байж, элбэг дэлбэг байлгахаар ирсэнд баярлалаа. Мөн Өөрийн үгээрээ дамжуулан надтай ярилцсанд баярлалаа, ингэснээр Таны баяр баясгалан миний дотор байж, миний баяр баясгалан дүүрэн болох болно. Бурхан минь, та бүхнийг сэтгэл хангалуун байлгахад надад туслаач! Таны элбэг дэлбэг байдлын төлөө талархъя. Би Танд үнэхээр их баярлаж байна. Та намайг баярлуулдаг. Аяа Бурхан, надад хандсан бодлууд тань хичнээн нандин бэ! Нийлбэр нь хичнээн их вэ! Хэдийгээр би Таныг хараагүй ч би Таныг хайрладаг, Танд итгэдэг. Мөн үгээр хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярлаж байна! Таны хайр намайг дүүргэж, чин зүрхний магтаал ундарга мэт оргилон цутгаж байна. Хайртай Аврагч Эзэн минь, Тан шиг хэн ч байхгүй! Учир нь Та миний тусламж бөгөөд Таны жигүүрийн дор би баясгалантайгаар дуулна. Тийм ээ, Та байгаа учраас би амьд Танд би хайртай.

© Крис Бакстер 2014 Clear Day Publishing

Ѳдѳр 26Ѳдѳр 28

Энэ төлөвлөгөөний тухай

The Heartbeat of God

"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан чанар, шинж чанаруудыг дэлгэрүүлэн үзэж эхэлдэг (Жишээлбэл: "Өө Бурхан минь, Та бол Сайн"). Бичээсээр дүүрэн эдгээр чин сэтгэлийн залбирал нь уншигчдыг Бурханы нэрийг өргөмжлөн хүндлэх хэвшил рүү хөтөлж, улмаар Түүний ард түмнээ хайрлах "зүрхний цохилт"-ыг илүү гүнзгий ойлгоход хүргэдэг билээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Крис Бакстерт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.respitefortheweary.com