Бурханы зүрхний цохилтЗагвар
МӨНХИЙН ХАД
Исаиа 26:3-4
Өө Бурхан минь, Та бол Мөнхийн Хад билээ! Та ганхахгүй, Та хөдлөшгүй. ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ? Бидний Бурханаас өөр хэн хад вэ?Өө, Ариун Нэгэн ээ, Тан шиг хэн ч байхгүй! Би Танд үүрд итгэхийг сонгосон. Та бол миний хад, миний цайз, миний аврагч, миний Бурхан, миний хоргодох хад, миний бамбай, миний авралын эвэр, миний бэхлэлт юм. Төгс Хүчит Нэгэн, Танд баярлалаа. Та намайг Таны хадны хөндийд нууж, ингэснээр би Таны алдар сууг хажуугаар өнгөрөхийг харах болно. Хайрт Эзэн минь, Та миний хувьд үзэсгэлэнтэй юм! Таны нэрийг магтан алдаршуулахын тулд харааг минь Тан руу төвлөрүүлээч. Итгэл минь ганхаж, цөхрөн доройтоход газар дэлхийн хязгаараас би Таныг дуудна. Надаас өндөр хад уруу намайг хөтлөн гаргаач. Учир нь Та надад хоргодох газар, дайсны урдах бат бэх цамхаг билээ. Тийм ээ, би тантай хамт аюулгүй, хамгаалалттай байна. Намайг Өөрийн оршихуйдаа байлгаач, ингэснээр би энэ хадан дээр байшингаа барих болно. Миний амьдралын Бурхан, Та байгаа учир би ганхахгүй, би хөдлөшгүй.
© Крис Бакстер 2014 Clear Day Publishing
Энэ төлөвлөгөөний тухай
"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан чанар, шинж чанаруудыг дэлгэрүүлэн үзэж эхэлдэг (Жишээлбэл: "Өө Бурхан минь, Та бол Сайн"). Бичээсээр дүүрэн эдгээр чин сэтгэлийн залбирал нь уншигчдыг Бурханы нэрийг өргөмжлөн хүндлэх хэвшил рүү хөтөлж, улмаар Түүний ард түмнээ хайрлах "зүрхний цохилт"-ыг илүү гүнзгий ойлгоход хүргэдэг билээ.
More