Бурханы зүрхний цохилтЗагвар

The Heartbeat of God

30-с 23 дахь өдөр

АМЬД УС

Исаиа 55:1

Өө Бурхан минь, Та бол Амьд Ус! Усгүй, хуурай, ангамал газарт сэтгэл минь Танаар цангаж, бие махбод минь Таныг хүсэн тэмүүлж байна. Энэ дэлхий дээр миний зүрх сэтгэлийн гүн хүслийг хангах юу ч үгүй. Таныг л хүсэн тэмүүлэхээр Та намайг бүтээжээ! Тэнгэрлэг Эцэг минь, би Таныг магтъя! Та зовж шаналан, гачигдан байгаа хүмүүст "Би өндөрлөгүүд дээр гол урсгаж, хөндийн дунд булаг ундраана. Би зэлүүд газрыг усан цөөрөм, хатсан газрыг усны ундарга болгоно гэж хэлсэн.“ Бурхан минь, Таны Хүү Есүс Христийн ачаар миний сэтгэл хангалуун байна. Тэр бол зам, үнэн ба амь юм. Түүгээр дамжуулан би өөрийгөө элбэг хангалуун баясгаж чадна! "Ирээрэй" гэсэн Таны урилгад өдөр бүр хариулахад надад туслаач. "Үнэхээр амьдарсан шиг амьдрахын тулд өдөр бүр Таныг анхааралтай сонсоход минь надад туслаач." Есүс ээ, Та "Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно" гэсэн үнэн амлалтыг өгсөнд баярлалаа. Есүс ээ, өдөр бүр миний "Надад энэ усыг өгөөч!" хэмээн цөхрөнгөө барсан зүрх сэтгэлийн хашхирахыг сонсооч. Өнөөдөр дахин ирээд намайг дүүргээч, намайг бялхаан дүүргээч.

© Крис Бакстер 2014 Clear Day Publishing

Ѳдѳр 22Ѳдѳр 24

Энэ төлөвлөгөөний тухай

The Heartbeat of God

"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан чанар, шинж чанаруудыг дэлгэрүүлэн үзэж эхэлдэг (Жишээлбэл: "Өө Бурхан минь, Та бол Сайн"). Бичээсээр дүүрэн эдгээр чин сэтгэлийн залбирал нь уншигчдыг Бурханы нэрийг өргөмжлөн хүндлэх хэвшил рүү хөтөлж, улмаар Түүний ард түмнээ хайрлах "зүрхний цохилт"-ыг илүү гүнзгий ойлгоход хүргэдэг билээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Крис Бакстерт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.respitefortheweary.com