Бурханы зүрхний цохилтЗагвар
АЛЬФА БА ОМЕГА
Илчлэл1:8
Өө Бурхан минь, Та бол Альфа ба Омега - эхлэл ба төгсгөл. Та бол "амьдралын ном" бөгөөд Та өнгөрсөн, одоо, ирээдүйн түүхийн бүлэг бүрд хуудас болгоны мөрийг нэг бүрчлэн бичсэн! Учир нь мэргэн ухаан, хүч чадал Танд байдаг. Та цаг хийгээд хугацааг өөрчилдөг. Та хаадыг босгодог бас унагадаг... Миний эцэг өвгөдийн Бурхан, Танд би талархал, магтаалыг өргөе! Таны түүх өрнөхөд миний зүрх баясдаг. Ариун Бурхан минь, Таныг эцсийн үр дүндээ загалмай дээр харуулсан хайраараа нүгэлт, хөшүүн хүзүүтэй ард түмний араас хөөцөлдөж байгааг би харж байна. Таны төлөвлөгөө бол Таны түүхийн оргил үе! Ай цаг хугацааны Бурхан минь, Та энэ хайраараа намайг эзэмдсэн билээ. Намайг өөртөө ойртуулаач. Таныг энэ дэлхий дээрх миний өдрүүдийн Альфа, Омега байхыг би хүсэж байна. Миний төлөө бэлдсэн Таны замыг ойлгохгүй байх үед итгэлийг минь хүчирхэгжүүлээч гэж би залбиран гуйя. Учир нь Таны зам миний замаас өндөр бөгөөд Таны бодол бол миний бодол санаа шиг биш. Гэхдээ би Танд итгэдэг. Өдрийн нөхцөл байдлаас үл хамааран миний амьдралын хором бүрийг Өөрийнхөө түүхийн дагуу удирдаарай. Өглөөнөөс орой болтол миний дотор оршооч, тэгвэл би ч бас Таны дуусашгүй хайраар хүмүүсийг байлдан дагуулах болно.
© Крис Бакстер 2014 - Clear Day Publishing
Энэ төлөвлөгөөний тухай
"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан чанар, шинж чанаруудыг дэлгэрүүлэн үзэж эхэлдэг (Жишээлбэл: "Өө Бурхан минь, Та бол Сайн"). Бичээсээр дүүрэн эдгээр чин сэтгэлийн залбирал нь уншигчдыг Бурханы нэрийг өргөмжлөн хүндлэх хэвшил рүү хөтөлж, улмаар Түүний ард түмнээ хайрлах "зүрхний цохилт"-ыг илүү гүнзгий ойлгоход хүргэдэг билээ.
More