Бурханы зүрхний цохилтЗагвар

The Heartbeat of God

30-с 21 дахь өдөр

ХУВЬ НОГДОЛ

Дуулал 73:25-26

Бурхан минь, Та бол үүрд миний хувь ногдол юм! Та элбэг дэлбэгээр өгдөг. Та бүрэн дүүрэн сэтгэл хангалуун болгодог. Энэ дэлхий дээр Тантай зүйрлэх зүйл нэгээхэн ч байхгүй. Миний зүрх сэтгэлд хэлсэн Таны үгс нь алтнаас, их шижир алтнаас ч илүү хүсүүштэй, зөгийн бал зөгийн сархинагаас дусдагаас ч илүү чихэрлэг. Өө Бурхан минь, Өөртөө ойртуулаач. Намайг Өөрийн хүч болон амлалтаараа үргэлжлүүлэн дүүрэн байлгаач. "Миний" гэж дуудан Танаас би юуг ч нуун дарахгүй байхад туслаач. Танд өөрийн сул талаа өгч байна. Танд уй гашуугаа өгч байна. Би Танд өөрийгөө өгч байна. Бурхан минь, Аав аа, Та эдгээрийг надаас өргөл болгон ямар их нигүүлсэнгүй авав даа! Мөн ичгүүрийн оронд та нарт хоёр дахин их байна...Мөнхийн баяр баясгалан тэднийх болно. Таныгаа магтъя. Тандаа талархъя. Би гараа өндөрт өргөн! Аяа Бурхан! Таны энэрэл хайр хичнээн үнэтэй вэ! Хүмүүний хүүхдүүд Таны жигүүрийн сүүдэр дор хоргодно. Тэд Таны өргөөн дэх тос нүнжгээр дүүрнэ. Тэднийг тааламжит голоосоо Та ундаална. Тийм ээ, миний зүрх "Та бол үүрд миний хувь" гэж дуулдаг.

© Крис Бакстер 2014 Clear Day Publishing

Ѳдѳр 20Ѳдѳр 22

Энэ төлөвлөгөөний тухай

The Heartbeat of God

"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан чанар, шинж чанаруудыг дэлгэрүүлэн үзэж эхэлдэг (Жишээлбэл: "Өө Бурхан минь, Та бол Сайн"). Бичээсээр дүүрэн эдгээр чин сэтгэлийн залбирал нь уншигчдыг Бурханы нэрийг өргөмжлөн хүндлэх хэвшил рүү хөтөлж, улмаар Түүний ард түмнээ хайрлах "зүрхний цохилт"-ыг илүү гүнзгий ойлгоход хүргэдэг билээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Крис Бакстерт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.respitefortheweary.com