Бурханы зүрхний цохилтЗагвар
АМАР АМГАЛАН
Иохан 14:27
Бурхан минь, Та бол амар амгалан. Өдөр бүр зүрх сэтгэлд минь Та оршин амьдрах хэрэгтэй байна. Дахин дахин, Та миний тэмцэлдэн буй сэтгэлийг тайвшруулдаг. Христийн цовдлогдон хатгагдсан гараар Та надад амар амгаланг өгдөг! Эрхэм хүндэт Есүс ээ, зүрх сэтгэл минь дахин нэг удаа санаа зовж, айж эхлэхэд “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая" гэсэн Таны энэ сайхан урилгыг санан авч тийнхүү хариу үзүүлдэг байхад туслаач Өдөр бүр санаа зовнилоосоо салж, Таны дуу хоолойг дуулгавартай дагахыг сонгоход минь туслаач. "Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно." Бурхан минь, би Танаас суралцахыг хүсэж байна. Би Таны эелдэг үгсэд дуртай бөгөөд Таны даруухан замыг хүсэн хүлээдэг! Намайг түгшээх бодлууд дахиад санаанд бууж байна. Харин одоо аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүлж бүх ойлголтыг даван туулах Таны амар амгаланг олж авахад минь туслаач. Энх тайвны Бурхан минь, би Танд хайртай. Үргэлж надад ирж, сэтгэлийг минь үнэхээр тэгшитгэн нам гүм болгооч. Хөхнөөс гарсан хүүхэд эхтэйгээ байх адил. Тийм ээ, сэтгэл минь хөхнөөсөө гарсан хүүхэд мэт болой.
© Крис Бакстер 2014 Clear Day Publishing
Энэ төлөвлөгөөний тухай
"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан чанар, шинж чанаруудыг дэлгэрүүлэн үзэж эхэлдэг (Жишээлбэл: "Өө Бурхан минь, Та бол Сайн"). Бичээсээр дүүрэн эдгээр чин сэтгэлийн залбирал нь уншигчдыг Бурханы нэрийг өргөмжлөн хүндлэх хэвшил рүү хөтөлж, улмаар Түүний ард түмнээ хайрлах "зүрхний цохилт"-ыг илүү гүнзгий ойлгоход хүргэдэг билээ.
More