Бурханы зүрхний цохилтЗагвар

The Heartbeat of God

30-с 19 дахь өдөр

СҮР ЖАВХЛАНГИЙН ХААН

Дуулал 24:7-8; 10

Өө Бурхан минь, Та бол Сүр жавхлангийн Хаан!Бүхий л алдар, сүр хүч Таных билээ. Тэнгэрийн хаанчлал Таных, дэлхий ертөнц ч Таных, мөн энэ бүгд гайхамшигт оршихуйгаар тань бялхан байдаг! Үргэлжлүүлэн нүдийг минь нээлттэй байлган Өөрийн сүр жавхланг надад харуулаач хэмээн би залбиран гуйж байна! Миний амьдралд Өөрийнхөө ямар сайн Нэгэн болохоо илчлэхийг тань би бахдан хармаар байна. Гайхалтайгаар, хайраар дүүрэн чин зүрхний хүсэл тань Таны хаанчлалын төлөө миний дотор оршин, намайг удирдсаар байдаг! Бурхан минь, би тэнгэрийн хаанчлалын талаар тунгаан бодохдоо, хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, хүмүүн гэгч юу болоод Та түүнийг анхаарна вэ? Бүр сүр жавхлан, гайхамшгийн титмийг Та түүнд өгсөн! Тэнгэрээс гал мэт буулгаж, үзэсгэлэнтэй хуучны сүмийг Өөрийнхөө сүр жавхлангаар дүүргэсэн шигээ энд ирээд намайг дүүргээч хэмээн би гуйн залбирч байна! Алдрын Хаан Та над дээр ирээч! Есүс ээ, үүнийг боломжтой болгон загалмай дээр золиослосон хайрын тань төлөө Танд талархъя! Амьдралын минь зорилго бол Таны гэрлийг гэрэлтүүлж бусдыг "Сүр жавхлангийн энэ Хаан хэн бэ? Миний дотор орж ирээд, намайг дүүргээч!" гэж дуу алдахад хүргэх юм.

© Крис Бакстер 2014 Clear Day Publishing

Ѳдѳр 18Ѳдѳр 20

Энэ төлөвлөгөөний тухай

The Heartbeat of God

"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан чанар, шинж чанаруудыг дэлгэрүүлэн үзэж эхэлдэг (Жишээлбэл: "Өө Бурхан минь, Та бол Сайн"). Бичээсээр дүүрэн эдгээр чин сэтгэлийн залбирал нь уншигчдыг Бурханы нэрийг өргөмжлөн хүндлэх хэвшил рүү хөтөлж, улмаар Түүний ард түмнээ хайрлах "зүрхний цохилт"-ыг илүү гүнзгий ойлгоход хүргэдэг билээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Крис Бакстерт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.respitefortheweary.com