Бурханы зүрхний цохилтЗагвар

The Heartbeat of God

30-с 18 дахь өдөр

АГУУ ЭВЛЭРҮҮЛЭГЧ

2 Коринт 5:19

Өө Бурхан, Та бол агуу Эвлэрүүлэгч!Хязгааргүй хайраараа,Та намайг харанхуйгаас аварч, улмаар хайртай Хүүгийнхээ хаанчлалд оруулсан.Та нигүүлсэнгүй, энэрэнгүй хайраараа Өөртөө намайг татсаны төлөө Танд талархъя. Энэ л газарт, миний гэм нүглийг миний эсрэг тоолохын оронд нигүүлсэнгүйгээр намайг сонгон Та итгэмжтэйгээр гэм нүглээс минь цэвэрлэсэн. Өөрийн Хүүгээ загалмай дээр хадагдахаас нь өмнө Түүний зүрх сэтгэлийн гуйлтыг сонсож, үүнд хариулсны төлөө Танд талархъя, "Би тэдний дотор, Та Миний дотор. Ингэснээр тэд бүрэн төгс нэг болоосой...хэмээн Би гуйн залбирч байна." Загалмайгаар дамжуулан, би одоо Христ дотор шинэ хүн болсон. Өө Бурхан, миний дотор оршин, намайг хаанчлаач. Таны хайр намайг ч бас эвлэрүүлэгч болгоход хүргэх болтугай, тэгснээрээ би Таны гайхамшигт нигүүлсэл, амар тайвны хаант суудал руу бусдыг авч ирэх боломжтой болох юм.

© Крис Бакстер 2014  Clear Day Publishing

Ѳдѳр 17Ѳдѳр 19

Энэ төлөвлөгөөний тухай

The Heartbeat of God

"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан чанар, шинж чанаруудыг дэлгэрүүлэн үзэж эхэлдэг (Жишээлбэл: "Өө Бурхан минь, Та бол Сайн"). Бичээсээр дүүрэн эдгээр чин сэтгэлийн залбирал нь уншигчдыг Бурханы нэрийг өргөмжлөн хүндлэх хэвшил рүү хөтөлж, улмаар Түүний ард түмнээ хайрлах "зүрхний цохилт"-ыг илүү гүнзгий ойлгоход хүргэдэг билээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Крис Бакстерт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.respitefortheweary.com