Бурханы зүрхний цохилтЗагвар
ХАНГАГЧ
Эхлэл 22:8
Өө Бурхан минь, Та бол Хангагч. Та бутанд байгаа хуцыг Таны бэлдсэн цагт, Өөрийн энэрэнгүй арга замаар урьдчилан бэлдсэн билээ! Таны арга барил, Таны цаг хугацаанд эргэлзэж байсанд намайг өршөөгөөрэй. Таныг хайрладаг, Таны зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг үргэлж сануулж өгөөч. Өө Бурхан минь, Би Танд хайртай! Миний амьдралд гүйцэлдэх Таны хүслийг мэдмээр байна. Тиймээс би тэвчээртэй хүлээхийн хэрээр бас сэтгэл догдлон харах болно. Ганцхан Танд итгэж найддаг энэ нам гүм газарт би Таны цорын ганц Хүү болох тахилын хурганы хамгийн дээд өргөл өргөгдсөнийг санах болно. Өө Есүс, Та бол ''бутан дахь хуц!" Хайрт аврагч минь тахилын ширээн дээр миний өмнөөс өргөгдсөнд талархъя. Та сэтгэлийн авралыг өгдөг! Өө Бурхан, Би Таныг магтъя, Миний итгэл бол хүчирхэгжсэн: Хэрвээ Та өөрийн хүүг харамлалгүй, харин Түүнийг бидний төлөө тушаасан юм бол Та яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ? Тийм ээ, Та өөрийн төгс цагтаа, төгс арга барилаараа хэрэгцээтэй бүхнээр хангана! Тиймээс, Сэтгэл минь ээ, миний найдвар Бурханаас ирдэг тул зөвхөн Түүнийг чимээгүйхэн хүлээ. Миний бүхий л хэрэгцээг урьдаас хангадаг гайхалтай хангалтын төлөө Аавдаа талархъя.
© Крис Бакстер 2014 Ð Clear Day Publishing
Энэ төлөвлөгөөний тухай
"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан чанар, шинж чанаруудыг дэлгэрүүлэн үзэж эхэлдэг (Жишээлбэл: "Өө Бурхан минь, Та бол Сайн"). Бичээсээр дүүрэн эдгээр чин сэтгэлийн залбирал нь уншигчдыг Бурханы нэрийг өргөмжлөн хүндлэх хэвшил рүү хөтөлж, улмаар Түүний ард түмнээ хайрлах "зүрхний цохилт"-ыг илүү гүнзгий ойлгоход хүргэдэг билээ.
More