Бурханы зүрхний цохилтЗагвар
ҮГ
Иохан 1:1
Өө Бурхан минь, Та бол үг. Цаг хугацааны эхлэлээс, Таны үг амь, мөн гэрлийг авчирсан. Таныг ярихад, бий болох нь гарцаагүй. Таныг тушаахад, биелэх нь гарцаагүй. Эзэний дуу хоолой усан дээгүүр байх ажгуу, алдрын Бурхан нүргэлмүй ... Бурханы дуу хоолой хүчтэй, Бурханы дуу хоолой сүр жавхлантай. Өө хүч чадалтай, сүр жавхлантай Бурхан минь ээ, Үг тань махан бие болж, бидний дунд оршиход би Таныг бодоход хүрдэг ... Та хүмүүст гэрэл гэгээ, амьдралыг авчирсан! Миний зүрх сэтгэл, оюун санаа Есүс Христ, Таны Үгэнд олзлогдон баярлаж байна! Энэ дэлхий дээр Таны Үг амьд, идэвхтэй байгаад талархъя. Таны арга барилаас суралцахын тулд Таны туулсан замыг дагахад туслаач. Өө, Таныг би таньж мэдэх болтугай! Өнөөдөр миний гарт амийн Үг байгаад яг одоо даруугаар Танд талархъя, миний зүрх сэтгэлд амийн үг суулгагдахад туслаач! Миний Аврагч, миний Найз Есүс, хоёр талдаа иртэй илднээс ч хурц үгнүүдийг надад хэлсний төлөө би Таныг магтъя. Хайр, амь, гэрлийн дуу хоолойгоороо үргэлжлүүлэн миний зүрхийг нэвт хатгаач! Учир нь би мэддэг, итгэдэг: Бурханы хууль бол төгс, амин сэтгэлийг минь сэргээдэг, Эзэний гэрчлэл нь найдвартай бөгөөд энгийн нэгэнд мэргэн ухаан өгдөг. Эзэний сургаалууд бол зөвт, зүрх сэтгэлийг баясгадаг, Эзэний тушаал бол ариун, нүдийг гэрэлтүүлдэг. Би Таны үгэнд дурладаг, Таны үг надад хэрэгтэй.
© Крис Бакстер 2014 Ð Clear Day Publishing
Энэ төлөвлөгөөний тухай
"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан чанар, шинж чанаруудыг дэлгэрүүлэн үзэж эхэлдэг (Жишээлбэл: "Өө Бурхан минь, Та бол Сайн"). Бичээсээр дүүрэн эдгээр чин сэтгэлийн залбирал нь уншигчдыг Бурханы нэрийг өргөмжлөн хүндлэх хэвшил рүү хөтөлж, улмаар Түүний ард түмнээ хайрлах "зүрхний цохилт"-ыг илүү гүнзгий ойлгоход хүргэдэг билээ.
More