Бурханы зүрхний цохилтЗагвар
ХҮЧ БА МАГТУУ
Гэтлэл 15:2
Өө, Бурхан минь, Та бол миний Хүч бас Магтуу билээ! Би Тангүйгээр амьдарч чадахгүй. Та бол миний амьдралын зүрхний цохилт - миний амьсгалах амьсгал минь билээ. Өө, Бурхан минь Таны гайхамшиг руу, Таны хайр руу намайг гүн амьсгалуулж өгөөч. Ариун хүмүүс дэх Түүний өвийн алдрын баялгийг мөн итгэгч хүмүүст өгөгдсөн Түүний хүч чадлын агууг харахад миний нүдийг үргэлжлүүлэн нээгээч. Эрхэм Есүс ээ, Би итгэж байна! Миний дотор оршиж буй Таны Сүнсээр би хүчирхэгжсэний төлөө би Танд даруухнаар талархаж байна! Дахин, би бүх зүрх сэтгэлээрээ Танд талархъя, ''Өө Эзэн, миний хүч чадал минь би Танд хайртай ... Дэнлүүг минь Та асаадаг билээ, Миний Бурхан Эзэн миний харанхуйг гэрэлтүүлдэг билээ. Учир нь Танаар би их цэргийг дайрч, Бурхандаа түшиглээд хэрмийг давж чаддаг ... " Тийм ээ, би магтан дуулна, "Өө Эзэн минь, миний хүч чадал минь би Танд хайртай!" Ариун Сүнсээр дамжуулан миний зүрх сэтгэлд Таны хайр цутгасны төлөө Аавдаа талархъя; Таны хайр миний дотор оршдог. Би Танд талархъя, Таныг магтъя! Учир нь Таны хайр миний хүч чадал, миний магтуу болдог юм.
© Крис Бакстер 2014 - Clear Day Publishing
Энэ төлөвлөгөөний тухай
"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан чанар, шинж чанаруудыг дэлгэрүүлэн үзэж эхэлдэг (Жишээлбэл: "Өө Бурхан минь, Та бол Сайн"). Бичээсээр дүүрэн эдгээр чин сэтгэлийн залбирал нь уншигчдыг Бурханы нэрийг өргөмжлөн хүндлэх хэвшил рүү хөтөлж, улмаар Түүний ард түмнээ хайрлах "зүрхний цохилт"-ыг илүү гүнзгий ойлгоход хүргэдэг билээ.
More