Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы зүрхний цохилтЗагвар

The Heartbeat of God

30-с 14 дахь өдөр

ҮЗЭСГЭЛЭНТ НЭГЭН

Дуулал 27:4


Өө Бурхан минь, Та бол Үзэсгэлэнт Нэгэн билээ.Би Таныг магтъя; Би гараа өндөрт өргөе; Би Танд хайртай. Учир нь Таны хашаан дахь нэг өдөр гадна байх мянган өдрөөс ч дээр юм. Таны өргөөний ариун газарт Таны гоо үзэсгэлэнг би харж байна ... Тэд Таны алдар сууг гэрчлэн, тэдний өсөлт нь Таны гарын үйлсийг тунхагладаг. Өө Бурхан, Таны гарын бүтээл ямар гайхамшигтай вэ. Би ч мөн зүрх сэтгэлийнхээ ариун газарт Таны гоо үзэсгэлэнг мэдэрдэг ... Сайн сайхан хийгээд хайр энэрэл тань намайг бялхуулдаг. Тийм ээ, миний сэтгэл зүрхэн дэх Үзэсгэлэнтэй Нэгэн бол Та билээ. Таны гүн хайр намайг өргөст ургамлаас сараана цэцэг болгон хувиргасан. Баярлалаа, миний хайрт Аврагч минь. Та намайг босгодог; Та миний бүх зүйлийг шинэ болгодог. Өө Үзэсгэлэнт Нэгэн минь, намайг үргэлжлүүлэн илүү гоё болгооч. Би амьдралынхаа бүхий л өдрүүдэд сайн сайхан хийгээд хайр энэрлийг тань бусдад асгахын тулд намайг Өөрийнхөө гэрэлт тусгал болгооч.


© Крис Бакстер 2014 Ð Clear Day Publishing


Ѳдѳр 13Ѳдѳр 15

Энэ төлөвлөгөөний тухай

The Heartbeat of God

"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан ч...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Крис Бакстерт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.respitefortheweary.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна