Бурханы зүрхний цохилтЗагвар
ӨРШӨӨЛИЙН БУРХАН
Лук 15:20
Өө Бурхан минь ээ, Та бол өршөөлийн Бурхан! Хүний зүрх сэтгэлийн байдлыг мэддэг. Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч, эдгэршгүй өвчтэй, хэн үүнийг ойлгож чадах билээ? Өө Бурхан минь, Та биднийг хардаг, биднийг авардаг. Би баярлан бахадна! Биднийг хайрласан аугаа хайр өршөөлөөр баян Бурхан маань алдаа зөрчил дотроо үхсэн биднийг Христтэй хамт амьд болгосон юм! ... Нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан! Би Таны мэлмийд тааллыг олж авсан гэж бодохын тулд, Хаан минь, Та надад очирт таягаа сунгасан! Энэ хайр ямар хайр вэ?! Таны гайхалтай нигүүлсэл, өгөөмөр сэтгэлийн ачаар миний амьдрал талархлын амьдрал байхыг хүсэж байна. Өө Бурхан минь, би өрөвдмөөр тэнүүчилдэг учраас намайг Өөртөө татаач. Намайг хайж, зүрх сэтгэлийг минь мэдээч. Намайг шалгаж, миний түгшүүртэй бодлыг мэдээч. Мөн надад ямар нэгэн хор хөнөөлтэй зам байгаа эсэхийг харж, мөнхийн замд намайг хөтлөөч. Намайг тасралтгүй хүлээн авсаар байдагт талархъя. Таны тэвэрт, би Таны өршөөлийг үүрд дуулах болно!
© Крис Бакстер 2014 Ð Clear Day Publishing
Энэ төлөвлөгөөний тухай
"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан чанар, шинж чанаруудыг дэлгэрүүлэн үзэж эхэлдэг (Жишээлбэл: "Өө Бурхан минь, Та бол Сайн"). Бичээсээр дүүрэн эдгээр чин сэтгэлийн залбирал нь уншигчдыг Бурханы нэрийг өргөмжлөн хүндлэх хэвшил рүү хөтөлж, улмаар Түүний ард түмнээ хайрлах "зүрхний цохилт"-ыг илүү гүнзгий ойлгоход хүргэдэг билээ.
More