Бурханы зүрхний цохилтЗагвар
БАТ ЦАЙЗ
Дуулал 59:16
Өө Бурхан минь ээ, Та бол миний бат Цайз! Та байгаа учраас миний сэтгэлд хүрэх өөр хэн ч байхгүй. Та өөрийн өгөөмөр сэтгэлээрээ намайг хүрээлдэг. Өөрийнхөө хүч чадлаар намайг хамгаалдаг. Танд хэцүү зүйл гэж байхгүй билээ... Өөрийн нүдний цөцгий мэт намайг хамгаалдаг. Өөрийн далавчныхаа сүүдэр дор намайг нуудаг. Тэнд би төгс хамгаалагддаг. Тэнд би аюулгүй байдаг. Тэнд баяр хөөрийн төлөө би дуулна! Олон янзын хүнд хэцүү асуудлууд ч намайг тойрон эргэхэд ч би тунхаглах болно, "Миний итгэл Түүнээс ирдэг учир миний сэтгэл зөвхөн Бурханыг чимээгүй хүлээх болно. Цорын ганц Бурхан миний хад, миний аврал, миний бат цайз; би ганхахгүй." Өө Бурхан минь ээ, би Танд итгэдэг. Өө Бурхан минь ээ, би Танд талархдаг. Та байгаа учраас сул дорой үедээ ч би хүчтэй байдаг! Та байгаа учраас би амар амгалан байна. Та байгаа учраас би дуулна. Өө хүч чадал минь, би Таныг магтан дуулахыг хүснэ. Учир нь Бурхан миний бат цайз, Бурхан өгөөмөр сэтгэлээ надад харуулдаг.
© Chris Baxter 2014 Ð Clear Day Publishing
Энэ төлөвлөгөөний тухай
"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан чанар, шинж чанаруудыг дэлгэрүүлэн үзэж эхэлдэг (Жишээлбэл: "Өө Бурхан минь, Та бол Сайн"). Бичээсээр дүүрэн эдгээр чин сэтгэлийн залбирал нь уншигчдыг Бурханы нэрийг өргөмжлөн хүндлэх хэвшил рүү хөтөлж, улмаар Түүний ард түмнээ хайрлах "зүрхний цохилт"-ыг илүү гүнзгий ойлгоход хүргэдэг билээ.
More