Бурханы зүрхний цохилтЗагвар

The Heartbeat of God

30-с 11 дахь өдөр

ЭРТНИЙ НЭГЭН

Даниел7:9-10

Өө Бурхан минь ээ, Та бол эртний Нэгэн! Даниелын нүдээр: Таны хувцас цас шиг цагаан, толгойн үс нь цэвэр ноос шиг байв. Сэнтий нь галын дөл шиг, дугуйнууд нь дүрэлзсэн гал шиг байв. Та бол Эзэн. Хайр энэрэл, шударга ёс, зөв шударгыг дэлхий дээр хэрэгжүүлдэг нь Та. Учир нь Та үүнийг таалдаг. Өөрийн хайр энэрлээр Та намайг хайж, аварсан бөгөөд одоо надад дууллаа! Өөрийн шударга ёсны дагуу Та бүх зүйлийг харж, бүх зүйлийг мэддэг бөгөөд Та бүх хүмүүсийг шүүх болно. Та Өөрийн зөвт байдалд золин, ариусгаж, төгс болгодог! Эрхэм хайрт Есүс ээ, Зөвхөн Та байгаа учраас Эртний Нэгэний өмнө зогсох боломжтой билээ! Гэмт үйлдлийн маань улмаас Та хатгагдан, хилэнцийн маань улмаас Та бяцарсан. Өө Бурхан минь ээ, Би Тандаа талархаж байна. Мөн миний нэр амийн номд бичигдсэн учраас тун их баяр хөөртэй байна!

© Крис Бакстер 2014 Ð Clear Day Publishing

Ѳдѳр 10Ѳдѳр 12

Энэ төлөвлөгөөний тухай

The Heartbeat of God

"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан чанар, шинж чанаруудыг дэлгэрүүлэн үзэж эхэлдэг (Жишээлбэл: "Өө Бурхан минь, Та бол Сайн"). Бичээсээр дүүрэн эдгээр чин сэтгэлийн залбирал нь уншигчдыг Бурханы нэрийг өргөмжлөн хүндлэх хэвшил рүү хөтөлж, улмаар Түүний ард түмнээ хайрлах "зүрхний цохилт"-ыг илүү гүнзгий ойлгоход хүргэдэг билээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Крис Бакстерт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.respitefortheweary.com