Бурханы зүрхний цохилтЗагвар
ЗӨВЛӨГЧ
Дуулал 32:8
Өө Бурхан минь, Та бол ухаалаг Зөвлөгч. Өдөр бүр, Та надад хэрэгтэй. Би Тан руу хашхирдаг. Би Танд итгэдэг. Бүхий л зүрхээрээ Таныг хайхад туслаач. Би чамайг олох болно гэсэн Таны найдвартай амлалтын төлөө талархъя. Мэргэн ухааны Бурхан, бидэнд зориулж буй төлөвлөгөөнүүдийг Та мэдэх бөгөөд тэдгээр нь бид нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм. Өө Бурхан минь, Таны үнэний төлөө талархъя. Та, зөвхөн Таныг хайх зүрх сэтгэлийг надад өгөөч. ЭЗЭН, надад замуудаа мэдүүлээч! Жимүүдээ надад зааж өгөөч! Үнэнээрээ намайг дагуулж, Намайг сургаач! Учир нь, Та авралын минь Бурхан юм. Таныг би бүхэл өдөржин хүсэн хүлээнэм. Үргэлж санаж, мөрдөхөд туслаач; Таны үг бол миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл. Өөр хаа нэг газраас Таныг хайж байгаа бол намайг уучлаач! Гэрлээрээ чиглүүлээч гэж би залбирч байна. Таны Үгээс, амлалтаас тань зуурч байна: Тэгээд ч “Түүнд зааварлахуйцаар Эзэний оюун ухааныг хэн мэдсэн юм бэ?” Гэвч бидэнд Христийн оюун ухаан бий! Өө Бурхан минь ээ, миний оюун ухаан, миний зам Таны сайн тусгал болохын төлөө намайг Үгэн дотроо байлгаарай.
© Крис Бакстер 2014 Ð Clear Day Publishing
Энэ төлөвлөгөөний тухай
"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан чанар, шинж чанаруудыг дэлгэрүүлэн үзэж эхэлдэг (Жишээлбэл: "Өө Бурхан минь, Та бол Сайн"). Бичээсээр дүүрэн эдгээр чин сэтгэлийн залбирал нь уншигчдыг Бурханы нэрийг өргөмжлөн хүндлэх хэвшил рүү хөтөлж, улмаар Түүний ард түмнээ хайрлах "зүрхний цохилт"-ыг илүү гүнзгий ойлгоход хүргэдэг билээ.
More