Бурханы зүрхний цохилтЗагвар
ЭЗЭН БА БАГШ
Лук 1:38
Өө Бурхан минь, Та бол Эзэн ба Багш. Тэнгэр бол Таны сэнтий, Газар бол Таны хөлийн гишгүүр юм. Нар, сар, одод бүгд Танд дуулгавартай байдаг. Эрхэм Хүндэт Эзэн минь, би ч гэсэн Таны эрх мэдэл дор байхыг хүсэж байна. Би баярлаж байна, учир нь Та сэтгэлийг минь шоронгоос гаргасан. Таны өршөөл, хайр энэрлийн учгаар миний зүрх сэтгэл Тантай холбогдсон. Өө Бурхан Эзэн минь ээ, яг одоо Таны шантаршгүй хайр миний амьдралын амин амьсгал минь болсон! Би Таны хүслийн дагуу байхыг хүсэж байна. Би Таны дуу хоолойг дуулгавартай дагахыг хүсэж байна! Та надад хэзээ ч миний хэрээс хэтэрсэн сорилтыг зөвшөөрдөггүй эсвэл надаас хэтэрхий хэцүү даалгавар хийхийг хүсдэггүй гэдгийг санахад надад туслаач. Би сул дорой байдал, эргэлзээгээр суларч эхлэхэд намайг дахин дүүргэж өгөөч гэж би залбирч байна. Амьдралынхаа туршид Таны өдөр тутмын үүрэг даалгаварт хариулахад надад туслаач: Тууштай бөгөөд зоригтой байж, үйлдэгтүн. Бүү ай, бүү шантар. Та намайг хэзээ ч орхихгүй мөн намайг хаяхгүй гэдэгт итгэлтэй байхад минь туслаач. Бурхан минь, намайг үргэлжлүүлэн хүчирхэгжүүлж, сэтгэлийг минь зоригтой болгооч! Таныг сүр жавхлант сэнтийгээсээ Би хэнийг илгээж, хэн бидний төлөө явах вэ? гэж асуухад би үргэлж "Эзэн ба Багш аа, Би энд байна, намайг явуулаач!" хэмээн итгэл дүүрэн догдолсон сэтгэлээр хариулахад хэзээд бэлэн байхыг хүсэж байна."
© Крис Бакстер 2014 Clear Day Publishing
Энэ төлөвлөгөөний тухай
"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан чанар, шинж чанаруудыг дэлгэрүүлэн үзэж эхэлдэг (Жишээлбэл: "Өө Бурхан минь, Та бол Сайн"). Бичээсээр дүүрэн эдгээр чин сэтгэлийн залбирал нь уншигчдыг Бурханы нэрийг өргөмжлөн хүндлэх хэвшил рүү хөтөлж, улмаар Түүний ард түмнээ хайрлах "зүрхний цохилт"-ыг илүү гүнзгий ойлгоход хүргэдэг билээ.
More