Бурханы зүрхний цохилтЗагвар

The Heartbeat of God

30-с 28 дахь өдөр

ТУГ

Гэтлэл 17:15

Өө Бурхан минь, Та бол миний Туг! Таны оршихуйн төлөө, Таны хүч чадлын төлөө талархъя. Би Тангүйгээр юуг ч хийж чадахгүй. Харин Танаар дамжуулан бүхнийг хийж чадна! Өө Эзэн, миний дээр тугаа өндөрт өргөөч. Нүүрээ над руу хандуулаач, Эзэн царайгаа гэрэлтүүлээч, надад Өөрийнхөө амар тайвныг өгөөч. Өө, Эзэн, Би Таны хүслийг биелүүлэхийг хүсэж байна. Та намайг далавчин дороо хучин хамгаалалтдаа оруулаач. Энэ халуун дулаан газарт би Миний хувьд Таны туг бол хайр! гэж баярлах болно. Тийм ээ, Таны хайрыг олохын тулд Таны туг өндөрт мандсан. Есүс, загалмай дээр миний төлөө өргөсөн тугны төлөө талархаж байна. Аврагч минь, миний нүд Тан дээр тогтож байна. Танаар дамжуулан би өмнөө тавьсан энэ амьдралыг хүлээн авч чадна. Танд итгэлтэй байж, Би итгэлийн сайн тэмцлийн төлөө тулалдах болно, миний дотор ажиллах Таны хүч чадлаар би энэ тулалдаанд ялах болно! Намайг хайрладаг Танаар дамжуулан би бүх зүйлийг давамгайлан ялах болно. Бурхан минь, Та бол миний аврал. Та бол миний ялалт. Та бол миний туг.

© Крис Бакстер 2014 Clear Day Publishing

Ѳдѳр 27Ѳдѳр 29

Энэ төлөвлөгөөний тухай

The Heartbeat of God

"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан чанар, шинж чанаруудыг дэлгэрүүлэн үзэж эхэлдэг (Жишээлбэл: "Өө Бурхан минь, Та бол Сайн"). Бичээсээр дүүрэн эдгээр чин сэтгэлийн залбирал нь уншигчдыг Бурханы нэрийг өргөмжлөн хүндлэх хэвшил рүү хөтөлж, улмаар Түүний ард түмнээ хайрлах "зүрхний цохилт"-ыг илүү гүнзгий ойлгоход хүргэдэг билээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Крис Бакстерт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.respitefortheweary.com