Бурханы зүрхний цохилтЗагвар

The Heartbeat of God

30-с 5 дахь өдөр

ХАМГИЙН ДЭЭД БУРХАН

Даниел 4:2

Өө Бурхан минь, Та бол Хамгийн Дээд Бурхан! Таны тэмдгүүд ямар агуу вэ, Таны гайхамшгууд ямар агуу вэ! Таны хаанчлал бол мөнхийн хаанчлал бөгөөд Таны ноёрхол үеийн үед оршино.Таныгаа магтъя. Таныг дээдлэн, Таны өмнө даруугаар ирж, хүндлэн мөргөж байна. Дэлхийг бүтээгч, бүх хүн төрөлхтнийг тэтгэгч, цаг хугацааны эзэн, хаад болон хаант улсуудын зохион байгуулагч Таны өнгөрсөнд үйлдсэн оршихуйн гайхамшиг бүрийг тань би эрхэмлэн дээдэлдэг. Танаас зугтах юу ч байхгүй! Та эхний өдрөөс эцсийнх хүртэл бүхнийг тус бүрийнх байранд нь тавьсан. ЭЗЭН захирдаг, газар дэлхий баясагтун! Зөвт байдал ба шударга ёс Түүний сэнтийн суурь болой Дээдийн Дээд Бурхан минь ээ, Таны оршихуйд зогсох эсвэл Таны хаанчлалд хамт орох би хэн юм бэ? Хайрын Хаан Есүс Таны хамгийн агуу гайхамшгаас болж Надад Таны хүүхэд болох эрх өгөгдсөн! Толгой бөхийлгөн, яах учраа олж ядан, бишрэн догдолж байна. Намайг өргөөч, Бүхий л зүрхээрээ би ЭЗЭНд талархах болно. Бүх гайхамшгийг тань би тунхаглана. Би баярлаж, Танд баясна. Хамгийн Дээд Нэгэн, Таны нэрд магтаалыг би дуулна.

(Налуу үсгээр бичсэн үгс нь NASB-аас авсан Бичээсийн хэсэг юм. Тайлбар хэсэгт жагсаасан эшлэлүүд нь мөргөлийн залбиралд гарах дарааллаар бичигдсэн болно.)

© Крис Бакстер 2014 - Clear Day Publishing

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

The Heartbeat of God

"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан чанар, шинж чанаруудыг дэлгэрүүлэн үзэж эхэлдэг (Жишээлбэл: "Өө Бурхан минь, Та бол Сайн"). Бичээсээр дүүрэн эдгээр чин сэтгэлийн залбирал нь уншигчдыг Бурханы нэрийг өргөмжлөн хүндлэх хэвшил рүү хөтөлж, улмаар Түүний ард түмнээ хайрлах "зүрхний цохилт"-ыг илүү гүнзгий ойлгоход хүргэдэг билээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Крис Бакстерт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.respitefortheweary.com