Бурханы зүрхний цохилтЗагвар
НАР БӨГӨӨД БАМБАЙ
Дуулал 84:11
Өө Бурхан минь ээ, Та бол миний Нар бөгөөд Бамбай. Таны гялалзсан гэрэл цэвэр, тунгалаг байдлаар хангадаг бол Таны хамгаалалтын гар үргэлж хамгаалж, чиглүүлж байдаг. Өглөө бүр миний сэтгэлд хэлэх Таныг үгийг сонсъё, Нойрсогчоо сэр, үхэгсдээс бос, Христ чиний дээр гэрэлтэх болно." Өө Бурхан минь ээ, уулын орой дээр нар хүчтэй манддаг шиг, над дээр ирээч, намайг босгооч, миний дотор амьдраач! Зарцынхаа дээр царайгаа гэрэлтүүлээч, хайр энэрлээрээ намайг авраач. Өө амьд Бурхан минь ээ, Тан руу миний нүүрийг үргэлжлүүлэн эргүүлээч. Зөвхөн Танаас л байдаг халуун дулаан сэтгэл, аюулгүй амар амгалан байдлыг олоход туслаач. Тийм ээ, Та бол нар бөгөөд бамбай. Би даруухан талархалтайгаар тэсэн ядан хүлээж байна. ЭЗЭНий хайр энэрэл дуусдаггүй. Өршөөл юунд нь төгсгөл үгүй. Өглөө бүр энэ нь цоо шинэ. Таны итгэлт байдал юутай аугаа вэ.
© Крис Бакстер 2014 Ð Clear Day Publishing
Энэ төлөвлөгөөний тухай
"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан чанар, шинж чанаруудыг дэлгэрүүлэн үзэж эхэлдэг (Жишээлбэл: "Өө Бурхан минь, Та бол Сайн"). Бичээсээр дүүрэн эдгээр чин сэтгэлийн залбирал нь уншигчдыг Бурханы нэрийг өргөмжлөн хүндлэх хэвшил рүү хөтөлж, улмаар Түүний ард түмнээ хайрлах "зүрхний цохилт"-ыг илүү гүнзгий ойлгоход хүргэдэг билээ.
More