Бурханы зүрхний цохилтЗагвар

The Heartbeat of God

30-с 3 дахь өдөр

ЭРЭЛХЭГ ХҮЧИТ ДАЙЧИН

Исаиа 42:13

Өө Бурхан минь, Та бол Эрэлхэг Хүчит Дайчин! Танд итгэдэг бүх хүмүүст үнэгүй өгсөн баяр хөөр, амар тайван, зөвт байдлын төлөө Та зогсдог. Миний аврагч Есүс, Таны хаанчлалд одоо болон үүрд элбэг дэлбэг амьдралтай байхын тулд Та тулалдаанд дайсантай хамгийн ойр зогсдогт тань талархъя! Та хайраараа сэтгэлийг дагуулж байхад дайсан уурлаж буй учраас Та намайг хамгаалаач хэмээн залбирч байна. Тэнгэр газар, зүрх сэтгэл, оюун санаанд дайн үргэлжилсээр байна ... Бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг оршихуй дахь ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ. Үргэлжлүүлэн миний зам руу эргэлзээ, эмх замбараагүй байдал, сэтгэлийн хямрал, айдсын цог шиг төөнөх дайсны сумаас намайг хамгаалаач. Сүр хүчит оршихуйгаараа намайг тойрон хүрээлээч. Гайхамшигт хүчээрээ намайг дүүргээч. Өө Эзэн минь, надтай тэмцэгч хүмүүстэй Та тэмцээч. Миний эсрэг тулалдаж буй хүмүүстэй тулалдаач. Хамгаалагч бамбайгаа аван надад туслахын тулд босооч. Та өөрийн жад, тулалдааны сүхээ аван "Би чиний аврагч" гэж миний сэтгэлд хэлээч!

© Крис Бакстер 2014 Ð Clear Day Publishing

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

The Heartbeat of God

"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан чанар, шинж чанаруудыг дэлгэрүүлэн үзэж эхэлдэг (Жишээлбэл: "Өө Бурхан минь, Та бол Сайн"). Бичээсээр дүүрэн эдгээр чин сэтгэлийн залбирал нь уншигчдыг Бурханы нэрийг өргөмжлөн хүндлэх хэвшил рүү хөтөлж, улмаар Түүний ард түмнээ хайрлах "зүрхний цохилт"-ыг илүү гүнзгий ойлгоход хүргэдэг билээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Крис Бакстерт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.respitefortheweary.com