Малын тэвш рүү хийх аянЗагвар
Итгэлээр алхах
Итгэл нь асар ихээр соригдох хүртэл найдварынхаа биелэлийг олон зөвт хүмүүс олж хараагүй талаар Бичээс бидэнд сануулдаг. Зарим тохиолдолд, амьд сэрүүн байхдаа залбирлынхаа хариултыг баттайгаар олж хараагүй хүмүүс ч бий. Гэсэн хэдий ч өдөр бүртээ Бурханд итгэхийг нь энэ зогсоож чадаагүй.
Израил даяар дөвөн зууны туршид эш үзүүлэгчид юуг ч эш үзүүлээгүй хэдий ч Симеон, Анна нарын адил-бурханлаг хүмүүс жинхэнэ Мессиаг ирэхийг нь хүлээн-Эзэн Өөрийнхөө хийнэ гэж хэлсэн тэр зүйлээ гарцаагүй хийх болно гэдэгт итгэсэн хэвээр байлаа. Тэд хөгшин настай болсон атлаа ч найдсаар иржээ. Өөр хэн ч таниагүй байхад-Түүнийг эхийнхээ тэвэрт байхад нь хараад тэр даруй тэд удаан хүлээгдсэн Нэгэнийг таньсанд гайхах зүйлгүй.
Энэхүү залуу гэр бүл үнэхээр үгээгүй ядуу, хамгийн үнэ багатай золиосыг сүмд авч ирсэн нь хамаагүй байлаа. Симеон, Анна хоёр агуу байдлыг нь тэр даруй олж харсан учир нь, тэд харагдах зүйлсийн дагуу биш харин итгэлээрээ алхагчид, Бурхантай тогтмол харилцаатай хүмүүс байв.
Үйл ажиллагаа:Хэрэгцээ бүхий хүүхдүүдэд Христ мэндэлсэн баярын бэлгийг тараадаг итгэл хүлээсэн буяны байгууллагад шинэ тоглоомыг хандивла.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
2000 жилийн өмнө анир чимээгүй намуухан шөнө тэнгэрэлчүүд Аврагч төрсөн тухай мэдээг сүргээ хариулан явж буй хоньчдод хүргэв. Энэ мэдээг сонссоны дараа хоньчид бүх зүйлээ орхин Бетлехемд буй малын тэвшинд байгаа нярайг хайхаар явсан юм. Энэ олон жилийн дараа ч энэхүү урилга өөрчлөгдөөгүй. Доктор Чарльз Стэнли таныг Аврагчтай ойртоход туслах бөгөөд Эцэгийн хайранд амрах цаг гаргахыг уриалж байгаа тул та түүнтэй нэгдээрэй.
More