Малын тэвш рүү хийх аянЗагвар

Тэр таны төлөө ирсэн
Энэ улиралд Христийн төрөлтийг тэмдэглэх үедээ бидний зүрх сэтгэл дэх баяр хөөр хайрлагдсан байхын баяр хөөрийг тойрон эргэлдвэл зохистой. Есүсээр дамжуулан, Бурханы зүрх сэтгэл ичих зүйлгүйгээр таныг гэсэн Өөрийнхөө хайрыг тунхагласан. Таны төлөө ирэхийг Тэрээр сонгожээ!
Та бол таны төлөө бүхнээ зориулсан Аврагчтай хүн. Тэр бол цусаар болон мэдрэмжээр тантай холбогдсон-ах дүү нараас чинь ч илүүтэйгээр тантай хамт байсаар байдаг Найз чинь мөн. Тиймээс амьдрал хүнд хэцүү болж ирэх үед та, Тэрээр таныг хэзээ ч орхихгүй гэдгийг мэдэх байдлаар амар тайван байх боломжтой. Та хэзээ ч ганцаараа биш.
2000 гаруй жилийн өмнөх Түүний ирэх болсон шалтгааны талаар та бодох үедээ, Түүний оршихуйн шинэчлэгдсэн мэдрэмжээр зүрх сэтгэлд чинь хүрэх боломжийг Эзэнд олгоорой. Магадгүй та гүн өвдөлттэй нүүр тулж байгаа бөгөөд энэхүү шаналалыг хэрхэн давж гарах вэ хэмээн гайхширч байгаа байж болох юм. Есүс-Иммануел-тантай ойрхон байгаа бөгөөд Тэрээр тантай хамт ямар ч бэрхшээлийг туулан, зовох үед чинь хүч чадлаар таныг тайтгаруулах болно. Одоо ч хүртэл таны амьдралд шинэ найдварыг авч ирэх боломжийг энэ дэлхийд Түүний ирсэн утга учирт олгоод үзээрэй.
Үйл ажиллагаа: Угаалгын өрөөнийхөө толин дээр самбарын маркераар сонгогдсонбас хүлээн зөвшөөрөгдсөнгэсэн үгнүүдийг бич. Есүс таныг сонгосон бас хүлээн зөвшөөрсөн гэдгийг өөртөө өглөө бүр сануул.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

2000 жилийн өмнө анир чимээгүй намуухан шөнө тэнгэрэлчүүд Аврагч төрсөн тухай мэдээг сүргээ хариулан явж буй хоньчдод хүргэв. Энэ мэдээг сонссоны дараа хоньчид бүх зүйлээ орхин Бетлехемд буй малын тэвшинд байгаа нярайг хайхаар явсан юм. Энэ олон жилийн дараа ч энэхүү урилга өөрчлөгдөөгүй. Доктор Чарльз Стэнли таныг Аврагчтай ойртоход туслах бөгөөд Эцэгийн хайранд амрах цаг гаргахыг уриалж байгаа тул та түүнтэй нэгдээрэй.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Загалмай & Титэм

Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аян

Ноел: Хүн бүхэнд зориулагдсан Христийн мэндэлсний баяр

Шинэ жил, Шинэ нигүүлсэл

Есүс: Ялалтын минь туг

Яагаад Дахин амилсан баяр гэж?

Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь - Мэргэн ухаан

Амар тайвныг олох нь

Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг бай
