Малын тэвш рүү хийх аянЗагвар

Есүс амьдралыг өөрчилдөг
Есүсийн төрсөн тэр шөнө, хоньчид Түүний хамгийн анхын гэрчүүд болжээ. Хүнээс хүн дамжин мэдээ хэрхэн тарсан талаар төсөөлөөд үз. Бэтлэхэмд ядарсан аянчид дүүрэн байсан бөгөөд хоньчдын гайхширал, баяр хөөрийг анзаарахгүй байхын аргагүй байсан нь гарцаагүй.
Төрснөөсөө тэнгэрулс өөд явах хүртлээ Есүс Өөртэй нь уулзсан бүхий л хүмүүсийн амьдралыг өөрчилсөн. Учир нь Түүний хайр хүрсэн зүйлээ өөрчилдөг, Тэрээр энэ дэлхийд нөлөөгөө үзүүлсэн хэвээр байгаа. Түүний хайрын улмаас өөрчлөгдсөн хүмүүсээр дамжуулан шинэ амийн талаарх Өөрийнхөө мессэжийг алдагдсан хүмүүст хүргэхээ Тэрээр үргэлжлүүлсээр байдаг. Хамгийн анхны тэр л Христ мэндэлсэн баярын хоньчдын адилаар, бид ч мөн Түүний улаачид мөн.
Есүс таны амьдралыг хэрхэн өөрчилсөн түүх тань юу вэ? Зовж буй эсвэл ямар ч зүг чиггүйгээр хайгч хүмүүстэй Түүний хайрыг хуваалцахаас өөр ямар агуу бэлгийг та өгөх боломжтой вэ?
Өнөөдөр, Түүний төрөлтийг тэмдэглэ-Өөрийнхөө нөхцөл үл шаардах хайрыг Тэрээр танд үзүүлсэн бүхий л арга замуудыг тэмдэглэ. Тэгээд бусдад энэ талаараа ярь, тэгснээрээ тэд ч мөн адил Түүгээр төгс хайрлагдах боломжтой болох юм.
Үйл ажиллагаа:Агуу баяр хөөрийн сайнмэдээг хуваалц! Хэн нэгэнд Есүсийн талаар мөн таны амьдралд Түүний үзүүлсэн нөлөөллийн талаар ярь.
Энд дарж Эцэг рүү ойртох, Түүнтэй харилцах харилцаагаа гүнзгийрүүлэх талаар улам илүүг олж мэдээрэй.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

2000 жилийн өмнө анир чимээгүй намуухан шөнө тэнгэрэлчүүд Аврагч төрсөн тухай мэдээг сүргээ хариулан явж буй хоньчдод хүргэв. Энэ мэдээг сонссоны дараа хоньчид бүх зүйлээ орхин Бетлехемд буй малын тэвшинд байгаа нярайг хайхаар явсан юм. Энэ олон жилийн дараа ч энэхүү урилга өөрчлөгдөөгүй. Доктор Чарльз Стэнли таныг Аврагчтай ойртоход туслах бөгөөд Эцэгийн хайранд амрах цаг гаргахыг уриалж байгаа тул та түүнтэй нэгдээрэй.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Загалмай & Титэм

Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аян

Ноел: Хүн бүхэнд зориулагдсан Христийн мэндэлсний баяр

Шинэ жил, Шинэ нигүүлсэл

Есүс: Ялалтын минь туг

Яагаад Дахин амилсан баяр гэж?

Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь - Мэргэн ухаан

Амар тайвныг олох нь

Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг бай
