Малын тэвш рүү хийх аянЗагвар
Түүний Хэн байсныг эргэн сана
Эргэн дурсахад Бурхан үнэхээр дуртай байдаг. Библийн түүхээс тэр аяар нь харахад Тэрээр онцгой үйл явдлыг хөшөөгөөр-эсвэл зоогоор Өөрийнхөө гайхалтай авралын хүчийг болон Өөрийнхөө хүмүүсийг хайрлах хайраа харуулсан онцгой цаг үеийг дурсан тэмдэглэсэн нь элбэг байдаг.
Ийнхүү онцгойгоор тэмдэглэх нь яагаад тийм чухал байсан бэ?
Тэрээр Хэн болохыг нь болон бидний төлөө Тэрээр юу хийсэн болохыг нь гүн утга агуулгаар эргэн санаасай гэж Бурхан биднээс хүсдэг учраас аж. Үүнийг бүрэн утгаар ойлгохын тулд бид биеээрээ бас сүнсээрээ мэдрэх хэрэгцээг маань Тэр сайн мэддэг.
Ямар ч үйл явдлаас хамаагүй илүү нэгэн гайхалтай үйл явдлыг эргэн дурсах, тэмдэглэх боломж Христийн мэндэлсний баяраар итгэгч хүн бүрт олгогддог: Түүн рүү эргэн очих замыг бидэнд заахын тулд Бурхан хүний биеэр энэ дэлхий дээр төрсөн.
Үйл ажиллагаа: Христийн мэндэлсний баярыг гэрээсээ хол өнгөрүүлэх зэвсэгт хүчинд байгаа хэн нэгэнд хандан урамшуулахуйц захидлыг бич.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
2000 жилийн өмнө анир чимээгүй намуухан шөнө тэнгэрэлчүүд Аврагч төрсөн тухай мэдээг сүргээ хариулан явж буй хоньчдод хүргэв. Энэ мэдээг сонссоны дараа хоньчид бүх зүйлээ орхин Бетлехемд буй малын тэвшинд байгаа нярайг хайхаар явсан юм. Энэ олон жилийн дараа ч энэхүү урилга өөрчлөгдөөгүй. Доктор Чарльз Стэнли таныг Аврагчтай ойртоход туслах бөгөөд Эцэгийн хайранд амрах цаг гаргахыг уриалж байгаа тул та түүнтэй нэгдээрэй.
More