Малын тэвш рүү хийх аянЗагвар

Journey To The Manger

70-с 7 дахь өдөр

Бурхантай нөхөрлөх анхны нөхөрлөл

Еден цэцэрлэгээс ч өмнө Бурханы хайрын үйлчлэл эхэлсэн. Дэлхийн суурь тавигдахаас ч өмнө, мөн эрин үеүдийн туршид Тэрээр маш эрчимтэйгээр нэг л зорилгын төлөө тэмүүлсээр иржээ: хүн төрөлхтөнтэй харилцах харилцаагаа эхэнд ямар байсан тэр хэвэнд нь эргүүлэн сэргээх.

Еден цэцэрлэгээс хөөгдөхөөс өмнө Адам, Ева хоёрт амьтны арьсаар хийсэн дээл хийж өмсгөжээ. Хүний ичгүүрийг далдлахын тулд эдгээр амьтдыг золиосолсон-Бурханы үйлс нь-бидэнд жинхэнэ бас төгс авралыг олгох Христийн золиосыг зөгнөсөн аж.

Есүс энэ дэлхий дээр хайрлах гэсэн зорилгоор ирсэн. Түүний агуу золиосоор дамжуулан Бүтээгчтэйгээ харилцах харилцаа маань анхны хэлбэртээ сэтгэжээ.

Үйл ажиллагаа:Сүмд тийм ч тав тухтай байж чаддаггүй хүнийг та таних уу? Ганцаардсан мэт санагдуулахгүйн тулд тэднийг дараагийн сүмийнхээ үйл ажиллагаанд урь.

Бичээс

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Journey To The Manger

2000 жилийн өмнө анир чимээгүй намуухан шөнө тэнгэрэлчүүд Аврагч төрсөн тухай мэдээг сүргээ хариулан явж буй хоньчдод хүргэв. Энэ мэдээг сонссоны дараа хоньчид бүх зүйлээ орхин Бетлехемд буй малын тэвшинд байгаа нярайг хайхаар явсан юм. Энэ олон жилийн дараа ч энэхүү урилга өөрчлөгдөөгүй. Доктор Чарльз Стэнли таныг Аврагчтай ойртоход туслах бөгөөд Эцэгийн хайранд амрах цаг гаргахыг уриалж байгаа тул та түүнтэй нэгдээрэй. 

More

Ин Точ Үйлчлэлд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://intouch.cc/yv18-с үзнэ үү