Малын тэвш рүү хийх аянЗагвар

Journey To The Manger

70-с 10 дахь өдөр

Мөнхийн хайр

Бидний амьдарч буй дэлхий Есүсийн төрсөн дэлхийгээс тийм ч их ялгараад байх зүйлгүй. Тэр үед улс төрийн үймээн, дайн, хямрал, сэтгэлийн зовлон зэрэг нь-одоогийнхтой яг адилхан өдөр бүрт л байдаг бодит зүйл байжээ. Түүнийг амьдарч байх үеийн хүмүүс өнөөдөр бидний эрж хайдаг зүйлсийг ч мөн эрж хайж байлаа: амар тайван, хайр, аюулгүй байдал, зорилго.

Мөнхөд орших жинхэнэ амар тайван, сэтгэл хангалуун байдал, хайрыг хүн төрөлхтний зүрх сэтгэлд Өөрөөрөө дамжуулан илчлэхийн тулд Есүс энэ дэлхий дээр иржээ. Зөвхөн дэлхийн сэтгэл ханамжийн дагуу амьдрагч хэн ч үүний орлуулагч мэдрэмж бол үргэлж агшин зуурынх байдаг гэдгийг мэддэг. Хамгийн гайхалтай хүний хайрын мэдрэмж ч хүртэл энэхүү дотоод хоосон байдлыг дүүргэх чадваргүй.

Есүсийн бидэнд үзүүлэхээр ирсэн тэрхүү сэтгэл ханамжийг өгөгч, нөхцөл үл шаардах хайр нь бид Түүнийг таньж мэдэх үед, Түүний үнэгүй бэлгийг хүлээн авах үед биднийх болдог. Улмаар Түүний хайр дотор, төгсгөлд нь бид үргэлж хайсаар ирсэн зүйлээ олдог.

Үйл ажиллагаа:Гэр бүлийнхээ хамтаар хотынхоо эргэн тойрон дахь гэрлэн чимэглэлүүдийг сонирхоод үзээрэй.

Бичээс

Ѳдѳр 9Ѳдѳр 11

Энэ төлөвлөгөөний тухай

Journey To The Manger

2000 жилийн өмнө анир чимээгүй намуухан шөнө тэнгэрэлчүүд Аврагч төрсөн тухай мэдээг сүргээ хариулан явж буй хоньчдод хүргэв. Энэ мэдээг сонссоны дараа хоньчид бүх зүйлээ орхин Бетлехемд буй малын тэвшинд байгаа нярайг хайхаар явсан юм. Энэ олон жилийн дараа ч энэхүү урилга өөрчлөгдөөгүй. Доктор Чарльз Стэнли таныг Аврагчтай ойртоход туслах бөгөөд Эцэгийн хайранд амрах цаг гаргахыг уриалж байгаа тул та түүнтэй нэгдээрэй. 

More

Ин Точ Үйлчлэлд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://intouch.cc/yv18-с үзнэ үү