Малын тэвш рүү хийх аянЗагвар

Эрж хайхаар дуудагдсан
Христийг мэндлэх хоромд үзэсгэлэнт шинэ од тэнгэрт бий болжээ. Ирэх нь өмнөөс зөгнөгдсөн Хааныг хайн холын аяныг эхлүүлсэн дорнын мэргэдийн анхаарлыг татахуйц тийм хүчит гэрлийг өөрөөсөө цацруулан байлаа. Эдгээр нь өрнөд Азиас гаралтай, бүхий л амьдралынхаа туршид философич, тахилч, одон орон судлаачаар мэргэн оюун ухааныг эрж хайсан агуу их мэргэн хүмүүс байв. Гэсэн хэдий ч сүнслэг байдлын эрэл хайгуулынхаа туршид ч хүртэл тэд улам илүүг эрж хайж байжээ.
Тав тухтай амьдрал, хүндлэл хүлээсэн ажил мэргэжлээ сайн дураараа орхин явахдаа, хүнд хэцүү нөхцөл, төрөл бүрийн үл мэдэгдэх зүйлс бүхий аюултай аяныг хийхийн тулд тэд бүхнээ эрсдэлд оруулсан. Гэвч тэдний зүрх сэтгэл гайхамшигт аврагч төрсөн гэсэн энэхүү тэмдэгт баригдсан байсан учраас Түүнийг олох хүртлээ тэд эрлээ зогсоохооргүй байв.
Мэргэдийн нэгэн адилаар, Есүстэй бид нүүр тулан уулзах тэр нэгэн өдөр бид өөрсдийнхөө хүсэлтээр хүний хязгаарлагдсан мэдлэгээ хойш нь тавих боломжтой болох болно. Түүний мөнхийн мэргэн оюун ухааны оршихуйд байхдаа эрж хайдаг Нэгэнийгээ баяртайгаа магтацгаая.
Үйл ажиллагаа:Урьдчилан төл! Дараагийн удаа кофе эсвэл амттан худалдан авч байх үедээ, ардаа буй хүнийхээ өмнөөс төл.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

2000 жилийн өмнө анир чимээгүй намуухан шөнө тэнгэрэлчүүд Аврагч төрсөн тухай мэдээг сүргээ хариулан явж буй хоньчдод хүргэв. Энэ мэдээг сонссоны дараа хоньчид бүх зүйлээ орхин Бетлехемд буй малын тэвшинд байгаа нярайг хайхаар явсан юм. Энэ олон жилийн дараа ч энэхүү урилга өөрчлөгдөөгүй. Доктор Чарльз Стэнли таныг Аврагчтай ойртоход туслах бөгөөд Эцэгийн хайранд амрах цаг гаргахыг уриалж байгаа тул та түүнтэй нэгдээрэй.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Загалмай & Титэм

Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аян

Ноел: Хүн бүхэнд зориулагдсан Христийн мэндэлсний баяр

Шинэ жил, Шинэ нигүүлсэл

Есүс: Ялалтын минь туг

Яагаад Дахин амилсан баяр гэж?

Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь - Мэргэн ухаан

Амар тайвныг олох нь

Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг бай
