Малын тэвш рүү хийх аянЗагвар

Бурхан арай өөрөөр хардаг
Хэрэв Есүс энэ дэлхий дээр өнөөдөр ирсэн бол, Тэрээр цэвэр цэмцгэр, боловсролтой, баян чинээлэг гэр бүлд өсч торнисон хүмүүсийг сонгоод-Түүний төрөх гэж байгаа талаарх гайхамшигт мэдээг сонгосон хэсэг бүлэг нэр алдартай пасторуудад дуулгах байсан боловуу гэж бидний ихэнх маань таамагладаг. Гэсэн хэдий ч Христ мэндэлсэн баярын түүхийн бодит байдал нь Бурханы хараа, дэлхийн стандартын ялгааг харуулдаг. Өнөөдөр, Есүс орлого багатай хүмүүсийн хороололд амьдардаг, хоолны газар зөөгч хийдэг сүйт эмэгтэйтэй, хөдөлмөрч механик хүний гэр бүлд төрөх байсан байх. Улмаар тэнгэрэлч нар жалга ухах ажлаа дуусгахаар шөнө дөл хүртэл ажиллаж буй өмнө нь ял эдэлж байсан хэсэг бүлэг хүмүүст үзэгдэх байсан байх.
Иосеф, Мари хоёр нийгмийн нэр хүнд бүхий хүмүүсээс хамаагүй хол, иудей стандартын дагуу хоньчид бузар, итгэл хүлээхээргүй хүмүүс гэж үзэгддэг байсныг бид ихэнхдээ мартдаг. Юутай ч зүйрлэшгүй тэр үдэш Есүсийн модон тэвшийг тойрон байсан хүн нэг бүр хэзээ нэгэн цагт бусдаар үл хүлээн зөвшөөрөгдсөн, тусгаарлагдсан хүмүүс байлаа. Гэсэн хэдий ч бүхий л цаг үеийн хамгийн ариун үйл явдлуудын нэгийг үзүүлэхээр Бурхан тэдгээр хүмүүсийг сонгосон. Өөр хэн ч үүнийг олж хараагүй байх үед ч хүртэл-Тэрээр тэдний зүрх сэтгэлийг, тэднийг бодит үнэ цэнийг харсан.
Үйл ажиллагаа:Хэсэг бүлэг найзуудыгаа цуглуулан, хотынхоо орон гэргүй хүмүүсийн байранд очиж хоолыг нь тэдэнд өг.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

2000 жилийн өмнө анир чимээгүй намуухан шөнө тэнгэрэлчүүд Аврагч төрсөн тухай мэдээг сүргээ хариулан явж буй хоньчдод хүргэв. Энэ мэдээг сонссоны дараа хоньчид бүх зүйлээ орхин Бетлехемд буй малын тэвшинд байгаа нярайг хайхаар явсан юм. Энэ олон жилийн дараа ч энэхүү урилга өөрчлөгдөөгүй. Доктор Чарльз Стэнли таныг Аврагчтай ойртоход туслах бөгөөд Эцэгийн хайранд амрах цаг гаргахыг уриалж байгаа тул та түүнтэй нэгдээрэй.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Загалмай & Титэм

Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аян

Ноел: Хүн бүхэнд зориулагдсан Христийн мэндэлсний баяр

Шинэ жил, Шинэ нигүүлсэл

Есүс: Ялалтын минь туг

Яагаад Дахин амилсан баяр гэж?

Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь - Мэргэн ухаан

Амар тайвныг олох нь

Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг бай
