Малын тэвш рүү хийх аянЗагвар

Хязгааргүй хайр
Бурханы хайр бол авралаар хязгаарлагддаггүй; энэ нь амьдралын бүхий л хэсэгт нөлөөлдөг. Еден цэцэрлэгт-Адам, Ева хоёрыг гэм хийсний дараа ч хүртэл- хүн төрөлхтнийг хайрлахаа Бурхан хэзээ ч зогсоогүй. Түүний тэдэнд найдах найдвар нь тасарч болох л байсан хэдий ч Тэрээр найдахаа хэзээ ч болиогүй. Тэрээр тэднийг хайрласаар байсан бөгөөд Өөртэйгөө харилцах хайрын харилцаанд тэднийг эргүүлэн авч ирэхээр хатуу шийдсэн байв. Хуучин гэрээнд тэр аяар ирээдүйд ирэх Түүний авралын бэлтгэлийг хангахын хажуугаар Бурхан тогтмол хайрын дагуух үйлдлүүдийг үйлддэг байсныг бид хардаг.
Хүн төрөлхтөнд зориулсан төгс авралын нигүүлсэл болох эртний амлалтын биелэл нь Есүс Христ байжээ. Түүний төрөлт нь бидэнд бичсэн Бүтээгчийн маань гарын бичээс байсан бөгөөд энэ нь цаг хугацааны туршид бидний араас хөөцөлдөн, аварсаар байдаг Түүний мөнхийн хайрыг тунхаглан байв. Энэхүү эмтэрсэн дэлхийн стресс, тамлан зовоолтоос алс хол, тэнгэрулсад Тэрээр үлдэж болох л байсан хэдий ч ганцхан Түүний бидэнд өгч чадах хайр бидэнд ямар их хэрэгтэй болохыг Тэр мэдэж байсан. Тэгэхээр Аврагчийнхаа төрсөн өдрийг та тэмдэглэх үедээ энэ нь таныг гэсэн Түүний агуу хайрын талаар юуг өгүүлэн буйг сайтар тунгаан бодож үзээрэй.
Үйл ажиллагаа:Эвлэрэх хэрэгтэй хамаатан эсвэл найздаа ханд. Бурхан таныг эхлээд уучилсан учраас та ч бас уучил.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

2000 жилийн өмнө анир чимээгүй намуухан шөнө тэнгэрэлчүүд Аврагч төрсөн тухай мэдээг сүргээ хариулан явж буй хоньчдод хүргэв. Энэ мэдээг сонссоны дараа хоньчид бүх зүйлээ орхин Бетлехемд буй малын тэвшинд байгаа нярайг хайхаар явсан юм. Энэ олон жилийн дараа ч энэхүү урилга өөрчлөгдөөгүй. Доктор Чарльз Стэнли таныг Аврагчтай ойртоход туслах бөгөөд Эцэгийн хайранд амрах цаг гаргахыг уриалж байгаа тул та түүнтэй нэгдээрэй.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Загалмай & Титэм

Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аян

Ноел: Хүн бүхэнд зориулагдсан Христийн мэндэлсний баяр

Шинэ жил, Шинэ нигүүлсэл

Есүс: Ялалтын минь туг

Яагаад Дахин амилсан баяр гэж?

Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь - Мэргэн ухаан

Амар тайвныг олох нь

Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг бай
