Малын тэвш рүү хийх аянЗагвар
Түүний төлөө бүхнээ зориулж амьдар
Есүсийн төрөлт нь Шинэ Хааныг аргаа баран хүлээж байсан хүмүүст өгөгдсөн найдвар, ялалтын амлал байлаа. Бурханыг бид хэрхэн бүхий л нөхцөл байдалдаа дагахыг Тэрээр амьдралаараа үлгэрлэн үзүүлсэн. Түүний үхэл нь бидний гэмийн төлөөх төлөөсийг төлсөн бөгөөд улмаар бидэнд Бурхантай харилцах харилцаагаа сэргээх боломжийг олгож байна. Түүний дахин амилалт нь эртний эш үзүүллэгүүдийн биелэл байсан бөгөөд улмаар гэм, үхлийн хүчийг ялсан. Гэвч Есүсийн үйлчлэл мөнхөд үеэс үед өөрчлөлийг авч ирдэг бөгөөд өдөр бүр дэлхийг өөрчилсөөр байна.
Бурхан Өөрийнхөө Хүүг анхны удаа даруу хүүхэд байдлаар илгээсэн нь Түүний авралын агуу төлөвөлөгөөний эхлэл байлаа. Есүс дахин ирэхдээ сүр жавхлант Хаанаар ирэх бөгөөд Түүнийг Эзэн хэмээн хүн бүр тунхаглах болно. Түүний сүр жавхлант ирэлтийг бид хүлээх үедээ бид Түүнийн төлөө шинэ бүтээл шигээр, үнэхээр амьтай нэгэн мэтээр амьдрах боломжтой.
Өнөөдрийг хүртэл үргэлжилж буй сэргэлтийн Хаанчлалд нь бид Түүнтэй нэгдэх үедээ, Хаадын Хаан, Эзэдийн Эзэн гэсэн Түүний Нэрийг бид дээдлэх ёстой.
Үйл ажиллагаа: Сэргэлтийн жижиг үйлдлийг хий. Өөрийнхөө хаяагүй хогийг түү эсвэл хэрэггүй зүйлсээ хуучин хувцасны дэлгүүрт хандивла.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
2000 жилийн өмнө анир чимээгүй намуухан шөнө тэнгэрэлчүүд Аврагч төрсөн тухай мэдээг сүргээ хариулан явж буй хоньчдод хүргэв. Энэ мэдээг сонссоны дараа хоньчид бүх зүйлээ орхин Бетлехемд буй малын тэвшинд байгаа нярайг хайхаар явсан юм. Энэ олон жилийн дараа ч энэхүү урилга өөрчлөгдөөгүй. Доктор Чарльз Стэнли таныг Аврагчтай ойртоход туслах бөгөөд Эцэгийн хайранд амрах цаг гаргахыг уриалж байгаа тул та түүнтэй нэгдээрэй.
More