Малын тэвш рүү хийх аянЗагвар
Төрөлт бол эхлэл байсан
Даавуунд өлгийдүүлсэн бяцхан хүүхэд тэвшин дотор хэвтэж байгаагаар Христ мэндэлсэн баярн түүх төгсгөл болдоггүй. Тэр бяцхан Хүүхдийн төрсөн шалтгааныг бид санах ёстой. Христ мэндэлсэн баярын бүрэн мессэж бол Өөрийнхөө бүтээлийг аврахын тулд мөнхийн Бурхан энэ дэлхийд хүний биеээр төрсөн гэдэг мөн. Даавуунд өлгийдүүлсэн тэрхүү бяцхан хүүхэд энэ дэлхийд зорилготойгоор иржээ: Тэрээр нас барахаар ирсэн.
Хожим нь төгс бус, модон загалмайг хадсан тэр л мужааны гараар урлагдсан хатуу модон тэвшин дотор хэвтэж байхдаа тэр бяцхан хүүхдийн гар нь тарвалзан, өлгийнөөсөө гараа суга татан гаргаж байлаа. Тэр л сорвижсон гараараа Тэрээр нүгэл, үхлийг ялсаныхаа дараа өөрийгөө оршуулахад боосон даавууг эвхэн байсан, тэгснээрээ Тэрээр бидэнд мөнхийн амийг өгөх боломжтой болсон юм. Энэ л гараараа Тэрээр биднийг энэхүү хүнд амьдралд бидэнд хүрч, улмаар биднийг дахин дахин босгодог.
Энэхүү Христ мэндэлсэн баяр, бид бүгд л үнэхээр яарсан, санаа зовсон мэт байдаг, завгүй байдал, материаллаг сонирхолд бүү баригдаарай.
Үйл ажиллагаа: Гараараа-ил захидал, зураг, урлан гэх мэт ямар нэгэн зүйл хийгээд-хэн нэгэнд бэлэг болгон өг.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
2000 жилийн өмнө анир чимээгүй намуухан шөнө тэнгэрэлчүүд Аврагч төрсөн тухай мэдээг сүргээ хариулан явж буй хоньчдод хүргэв. Энэ мэдээг сонссоны дараа хоньчид бүх зүйлээ орхин Бетлехемд буй малын тэвшинд байгаа нярайг хайхаар явсан юм. Энэ олон жилийн дараа ч энэхүү урилга өөрчлөгдөөгүй. Доктор Чарльз Стэнли таныг Аврагчтай ойртоход туслах бөгөөд Эцэгийн хайранд амрах цаг гаргахыг уриалж байгаа тул та түүнтэй нэгдээрэй.
More