Малын тэвш рүү хийх аянЗагвар
Бурханы зүрх сэтгэл илчлэгдсэн нь
Есүс энэ дэлхий дээр яагаад ирсэн болохыг тайлбарлах теологийн бүхий л шалтгаануудыг хэдхэн хором хойш нь тавь, таныг гэсэн Бурханы агуу хайрын талаар л тунгаан бод. Тантай хамт алхагч Нэгэн, Иммануел болох Өөрийнхөө алдар, хүндлэлийг Тэрээр хойш нь тавихуйцаар Тэр таныг хайрласан. Эхлэлээс-Еден цэцэрлэгээс таны амьдрал дахь Түүний ажлыг хүртэл бүх зүйлс-хайраар сэдэгдэн, бүтээгдсэн гэдгийг эргэцүүлэн бод.
Түүнийг ирээсэй хэмээн хэдэн аран жилийн туршид залбирч байсан хэний ч тоохооргүй сүмийн бэлэвсэн эмэгтэйд үзэгдэхэд хайр Түүнд сэдэлт нь болжээ. Бурхан Өөрийнхөө хийх ажлыг хойш нь тавьсан бөгөөд тэгснээрээ Тэрээр маш олон хүмүүстэй уулзан тэдэнд үйлчилж, эдгээх боложтой болсон нь мөн л хайрын улмаас аж. Аргаа барсан гэмтнүүд, тусгаарлагдсан татвар хураагчидтай хамт хооллосон нь мөн л хайрын улмаас байлаа. Нийгмээс гадуурхагдсан тэдгээр л хүмүүсийг Тэрээр Өөрийнхөө мутарт цуглуулжээ. Түүний амьдрал хайрын амьд үлгэр жишээ байлаа.
Бидний дунд амьдрах, Түүнтэй нөхөрлөх үнэн, гүн нөхөрлөлд биднийг урих замаар Есүс бидэнд жинхэнэ Бурханы зүрх сэтгэлийг үзүүлсэн. Тэрээр захиран, нураахын тулд биш харин Өөр дээр нь ирэх бүхий л хүмүүст шинэ амьдралыг өгөхөөр, аврахаар Тэр ирсэн.
Үйл ажиллагаа: Удаан хугацааны туршид яриагүй найз руугаа залгаад, дахин холбогдоход зориулан цаг гарга.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
2000 жилийн өмнө анир чимээгүй намуухан шөнө тэнгэрэлчүүд Аврагч төрсөн тухай мэдээг сүргээ хариулан явж буй хоньчдод хүргэв. Энэ мэдээг сонссоны дараа хоньчид бүх зүйлээ орхин Бетлехемд буй малын тэвшинд байгаа нярайг хайхаар явсан юм. Энэ олон жилийн дараа ч энэхүү урилга өөрчлөгдөөгүй. Доктор Чарльз Стэнли таныг Аврагчтай ойртоход туслах бөгөөд Эцэгийн хайранд амрах цаг гаргахыг уриалж байгаа тул та түүнтэй нэгдээрэй.
More