Малын тэвш рүү хийх аянЗагвар

Journey To The Manger

70-с 6 дахь өдөр

Тэр биднийг хүсэн хүлээж байдаг

Дэлхий дээр юу ч бүрэлдэн бий болохоос өмнө Есүс бол Бурхан байлаа-Түүгээр дамжуулан бүх бүтээл бүтээгдсэн Үг нь Тэр байлаа. Адам, Ева хоёртой хамт Еден цэцэрлэгт Тэр байлаа. Гэмийн хамгийн анхны аюулыг Тэрээр зүрхэндээ хүлээн авсан бөгөөд энэ нь Тэр болон Түүний хайртай бүтээлийн холбоосыг тасалжээ.

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Тэрээр Өөрийнхөө хүмүүс хэрхэн зовж шаналахыг харж байсан. Тэрээр тэднийг чөлөөлөн, цөлөөр дагуулжээ. Тэрээр тэд зөвхөн Өөрийг нь хүсдэг байгаасай гэж хүссэн хэдий ч үнэ цэнэгүй, хүний гараар бүтээгдсэн хуурамч шүтээнүүдийг шүтэх замаар тэдний зүрх сэтгэл Түүнээс хамаагүй хол байв.

Жилээс жилд Есүс тэнгэрулсын хаалган дээрээс хэрхэн харж, залбирч байсан талаар төсөөлөөд үз. Тэгээд цаг нь ирэх үед Түүний баяр хөөрийг удаан хүсэн хүлээж байсан Аврагч минь үүгээр дамжуулан ирж байна гэж үз.

Үйл ажиллагаа:Халуун шоколад ууж, нөхөрлөхөөр хөршөө урь.

Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Journey To The Manger

2000 жилийн өмнө анир чимээгүй намуухан шөнө тэнгэрэлчүүд Аврагч төрсөн тухай мэдээг сүргээ хариулан явж буй хоньчдод хүргэв. Энэ мэдээг сонссоны дараа хоньчид бүх зүйлээ орхин Бетлехемд буй малын тэвшинд байгаа нярайг хайхаар явсан юм. Энэ олон жилийн дараа ч энэхүү урилга өөрчлөгдөөгүй. Доктор Чарльз Стэнли таныг Аврагчтай ойртоход туслах бөгөөд Эцэгийн хайранд амрах цаг гаргахыг уриалж байгаа тул та түүнтэй нэгдээрэй. 

More

Ин Точ Үйлчлэлд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://intouch.cc/yv18-с үзнэ үү