Малын тэвш рүү хийх аянЗагвар
Дахин амилалт
Систине Сүмийн таазан дээр Адамыг бүтээсэн нь гэдэг Микеланжелогийн хамгийн алдарт бүтээл оршдог. Адам хадан дээр налан суусан байхад Бурхан үүлсийг зүсэн, хамгийн анхны хүн рүү Өөрийнхөө бүтээлч гарыг сунган байдаг. Адам Бурхан руу гараа сунгах үед тэдний сунгасан гарнууд бараг л бие биенийхдээ хүрэх-хэдий ч хараахан хүрээгүй.
Энэхүү дүр төрхийг дахин амилалтын үзэсгэлэнтэй зүйрлүүлэн үзвэл: Бурхан хүний биеэр төрснөөрөө Тэрээр бүтээлтэйгээ ойрхон байгаад зогсохгүй мөн бидний нэгэн адилаар амьдарсан хэдий ч тэр чигээрээ хүн бас тэр чигээрээ тэнгэрлэг Нэгэн хэвээр байлаа. "Дахин амилалт" гэдэг үг нь албан ёсны теолгийн үг мэт сонсогдож болох хэдий ч энэ нь үнэндээ гайхалтай дотно байдлыг илэрхийлдэг.
Есүс бяцхан Хүү болж төрөөд, улмаар өсч торнин, нас бие гүйцэж улмаар эрийн цээнд хүрчээ-тэгснээрээ Тэрээр бидэнтэй бүхий л арга замуудаар маш дотно харилцаатай болох боломжтой болсон. Түүний гаргасан золостой харьцуулахуйц золиос гэж нэг ч байхгүй.
Үйл ажиллагаа:Байгалд ганцаараа цагийг өнгөрүүл. Таны яг хаана байгаа газарт чинь Тэрээр тантай холбогдох боломжийг Есүсийн энэ дэлхий дээрх амьдрал хэрхэн ологосон талаар тунгаан бод.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
2000 жилийн өмнө анир чимээгүй намуухан шөнө тэнгэрэлчүүд Аврагч төрсөн тухай мэдээг сүргээ хариулан явж буй хоньчдод хүргэв. Энэ мэдээг сонссоны дараа хоньчид бүх зүйлээ орхин Бетлехемд буй малын тэвшинд байгаа нярайг хайхаар явсан юм. Энэ олон жилийн дараа ч энэхүү урилга өөрчлөгдөөгүй. Доктор Чарльз Стэнли таныг Аврагчтай ойртоход туслах бөгөөд Эцэгийн хайранд амрах цаг гаргахыг уриалж байгаа тул та түүнтэй нэгдээрэй.
More