Елиша: Гайхалтай итгэлийн түүхЗагвар

Elisha: A Tale Of Ridiculous Faith

13-с 9 дахь өдөр

Елишагийн амьдрал сонин хачин, хөгийн зүйлсээр дүүрэн байсан. Хамгийн сонин үйл явдал 2 Хаад 6:1-7 дээр гардаг. Энд хэсэг эш үзүүлэгчид өөрсдөдөө шинэ байшин барихаар сүхээр моднуудыг цавчин унагаж байсан. Эш үзүүлэгчдийн нэг нь сүхний толгойгоо усанд унагаасанаас болж сандарсан, учир нь тэрээр тэр сүхийг хүнээс зээлж түр хэрэглэж байв. Елиша саваа тайрч усанд шидээд төмрийг хөвүүлсэн. Сүхний толгой тэр даруй усан дээр хөвж гарч иржээ. Энэ түүхийг анх уншихад сурах чухал зүйл байхгүй юм шиг харагдах ч, үнэндээ тийм биш. Бурханд таны алдсан зүйлс маш чухал. Санаа зовнилууд маань Бурхан хувьд хэзээ ч жижигддэггүй, сүхний толгой ч гэсэн.

Та юугаа алдсан бэ? Та ивээл ерөөл, харилцаа холбоо, амар тайван, санхүүгийн хувьд, нэр хүнд, эсвэл ямар нэг өөр зүйлээ алдсан уу? Сайн мэдээ гэвэл Бурхан таны алдсан зүйлүүдэд маш их анхаарал тавьдаг бөгөөд тэдгээрийг эргүүлэн олж авахад Тэр танд туслаж чадна. Бурхан алдсан зүйлээ олоход чинь алдсан газраасаа хайж эхлэхэд танд туслаж чадна. Замаасаа хазайсан газраа эргэн очиж, Бурханд зөв замдаа ороход чинь туслах боломжыг олго. Та магадгүй одоо хийж байгаа зүйлээ больж, зарим зүйлийг шинээр хийж эхлэх хэрэгтэй болно. Таны сүхний толгой огт алга болчихоогүй; энэ нь таны орхисон газарт байгаа хэвээрээ л байна. Алдсан зүйлийг танд эргүүлэн өгөхийн тулд Бурхан таталцлын хүчийг ч хүртэл зөрчих чадвартай. Эргүүлэн олж авахад тань Бурхан туслахуйц ямар зүйлээ та алдсан бэ? Үүнийгээ эргүүлэн олж авахын тулд та юу хийх хэрэгтэй байна вэ?

Бичээс

Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

Elisha: A Tale Of Ridiculous Faith

Елиша бол Бурханы үгэнд бичигдсэн хамгийн биширмээр хүмүүсийн нэг. Тэрээр итгэл ба хийсэн гайхамшгууд нь агуу эш үзүүлэгч байлаа. Энэ 13 өдрийн төлөвлөгөөгөөр та Елишагийн амьдрал ба агуу итгэлийн дагуу хэрхэн амьдарч болохыг түүний үлгэр дуурайллаас суралцах болно.

More

We would like to thank Pastor Craig Groeschel and Life.Church for providing this plan. For more information, please visit: www.Life.Church