Елиша: Гайхалтай итгэлийн түүхЗагвар

2 Хаад 8:1-6 бол гайхалтай тохиолдлын түүх. 2 Хаад 4-р бүлэг дээр Елишагийн амь оруулсан хүүгийн эх Шунем эмэгтэй нутагтаа эргэн иржээ. Эмэгтэй өлсгөлөн дууссаны дараа Израйльд буцаж ирсэн. Эмэгтэй хаантай уулзахаар ирсэн яг тэр үед Елишагийн зарц Гехаз тэр эмэгтэйн хүү үхлээс хэрхэн амилсныг хаанд яръж байв. Энэ гайхалтай тохиолдлоос болж хаан эмэгтэйд хуучин эзэмшил газрыг нь буцаан өгсөн. Бурханы хувьд тохиолдлын зүйл гэж хэзээ ч байдаггүй.
Амьдрал дахь тохиолдол гэж бодож байсан зүйлээ сана. Тэр үед тохиодол гэж бодож байсан зүйл тань Бурханы танд зориулсан тэнгэрлэг төлөвлөгөө байсныг ухааран харах бөгөөд тэр үед Бурхан хэрхэн ажлаа хийж байсныг нь харах болно. Хамгийн чухал нь Бурхан тийм зүйлийг дахин хийх учраас өөрийгөө тэр үед боломжтой байлга.
Итгэлдээ бат зогс, Бурхан амьдралд тань тэр "тохиолдлуудыг" авч ирэхийг хүлээхийн оронд идэвхитэй байж, ийм үеүдийг улам олноор тохиолдуулахыг Бурханаас залбиран гуй. Бурханаар өөрийгөө ашиглуулах боломжийг бүрэн нээх үед тохиолдлын чанартай зүйл гэж байдаггүй гэдгийг санаарай. Өөртөө тохиолдлын шинжтэй болж байсан үеийг тодорхойл. Энэ үедээ Бурханы ажиллаж байгааг та хэрхэн харсан бэ?

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Елиша бол Бурханы үгэнд бичигдсэн хамгийн биширмээр хүмүүсийн нэг. Тэрээр итгэл ба хийсэн гайхамшгууд нь агуу эш үзүүлэгч байлаа. Энэ 13 өдрийн төлөвлөгөөгөөр та Елишагийн амьдрал ба агуу итгэлийн дагуу хэрхэн амьдарч болохыг түүний үлгэр дуурайллаас суралцах болно.
More
We would like to thank Pastor Craig Groeschel and Life.Church for providing this plan. For more information, please visit: www.Life.Church