Елиша: Гайхалтай итгэлийн түүхЗагвар

Elisha: A Tale Of Ridiculous Faith

13-с 8 дахь өдөр

2 Хаад 5-р бүлэг дээрээс Арамын хааны цэргийн ахмад Нааман уяман өвчтэй хүн байсны харж байна. Тэр зарц охиноосоо Елиша түүнийг эдгээж магадгүй гэж сонсоод хаанд зориулсан захидал, бэлгийн хамт Израйль руу явсан. Нааман Елишатай уулзахдаа гараа даллан уяман өвчнийг нь эдгээнэ гэж боджээ. Гэтэл Елиша Нааманыг Иордан голд биеэ долоон удаа угаа гэсэн хөгийн зүйл хэлсэн. Эхлээд Нааман Елишагийн хэлснийг хийхээс татгалзсан ч, зарц нар нь шахсан учраас хэлснээр нь хийв. Тэр Елишагийн хэлснээр хийхэд Нааман эдгэрчээ. Нааман хэрхэн хариулсан нь түгээмэл зүйл.

Таны амьдралд Бурхан тэр үедээ солиотой, хөгийн мэт санагдсан зүйл хийлгэхийг хүсч байсан үе гарсан байх. Магадгүй та амьдралдаа Нааманых шиг зүйл хийхийг Бурханаас гуйхад, Түүний хариулт бодсоноос чинь тэс өөр байх үед Бурханы арга замыг дагахаар өөрийгөө даруу болгож чадаагүй байх. Бид Бурханаас ямар нэгэн зүйлийг хийлгэхээр гуйхдаа хэзээ ч Тэр хэрхэн болон хэзээ гуйлтад маань хариулаасай гэсэн бодол санаатай байж болохгүй. Бид Бурханаас дээр биш бөгөөд Тэр зөв цагт, зөв арга замаар хийнэ гэдэгт Түүнд бүрэн итгэх ёстой. Бид юуг ч хянадаггүй. Бурхан бүгдийг хянаж байдаг ба Исаиа 55:8 дээрх шиг Эзний зам бидний замаас өөр. Өөрийгөө Бурханы өмнө даруу болгон, Түүний зам бол миний замаас өөр гэдгийг ухаарахын тулд та ямар алхмыг хийж чадах вэ?

Бичээс

Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

Elisha: A Tale Of Ridiculous Faith

Елиша бол Бурханы үгэнд бичигдсэн хамгийн биширмээр хүмүүсийн нэг. Тэрээр итгэл ба хийсэн гайхамшгууд нь агуу эш үзүүлэгч байлаа. Энэ 13 өдрийн төлөвлөгөөгөөр та Елишагийн амьдрал ба агуу итгэлийн дагуу хэрхэн амьдарч болохыг түүний үлгэр дуурайллаас суралцах болно.

More

We would like to thank Pastor Craig Groeschel and Life.Church for providing this plan. For more information, please visit: www.Life.Church