Елиша: Гайхалтай итгэлийн түүхЗагвар

Elisha: A Tale Of Ridiculous Faith

13-с 11 дахь өдөр

2 Хаадын Дэд 6:24-өөс эхлэн 7-р бүлгийг дуустал Елишагийн амьдралын гол зорилго болох Бурхан Өөрийн хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд хэрхэн Елишаг ашигласныг үргэлжлүүлэн үзэх болно. Үүнд Арамын хаанчлал дор израйлчууд өлсгөлөнд нэрвэгдсэн байгааг харна. Елиша Бурхан хэрхэн дуусашгүй их хоол хүнсийг өгөх талаар зөгнөн хэлдэг. Үр дүнд нь Арамейчууд бүх хоол хүнсээ болон эд зүйлээ ардаа израйлчуудад орхиод сураггүй алга болсон. Ийнхүү ахин Бурхан израйлчуудын хэрэгцээг хангав. Бурхан Өөрийнхөө хүмүүс болон таны хажууд болон төлөө байдаг.

Хэрэгцээ гарсан үеэ сана. Израйлчуудын адил амьдралд хэрэгцээг тань байнга хангаж байсан үеүдийг сана. Филиппой 4:19 дээр Бурхан Өөрийн алдар дахь баялгаар Христ Есүс дотор хэрэгтэй бүхнээр тань хангана гэсэн. Энэ амлалт израйлчуудын дээр хэдэн мянган жилийн турш үнэнээр биелсэн бөгөөд өнөөдөр ч танд бас үнэнээр оршсоор байгаа. Хэрэгцээ хэр том жижигээс үл хамааран Бурхан таныг орхихгүй, хэрэгцээг тань хангахад туслах болно. Амьдралын чинь туршид хэрхэн Бурхан хэрэгцээг үргэлжлүүлэн хангахыг та харсан бэ?
Ѳдѳр 10Ѳдѳр 12

Энэ төлөвлөгөөний тухай

Elisha: A Tale Of Ridiculous Faith

Елиша бол Бурханы үгэнд бичигдсэн хамгийн биширмээр хүмүүсийн нэг. Тэрээр итгэл ба хийсэн гайхамшгууд нь агуу эш үзүүлэгч байлаа. Энэ 13 өдрийн төлөвлөгөөгөөр та Елишагийн амьдрал ба агуу итгэлийн дагуу хэрхэн амьдарч болохыг түүний үлгэр дуурайллаас суралцах болно.

More

We would like to thank Pastor Craig Groeschel and Life.Church for providing this plan. For more information, please visit: www.Life.Church