Елиша: Гайхалтай итгэлийн түүхЗагвар

Elisha: A Tale Of Ridiculous Faith

13-с 1 дахь өдөр

Елишагийн түүх 1 Хаад 19:14-21 дээр Бурхан Елиад өөрийнхөө оронд Елишаг эш үзүүлэгчээр томилон тосло гэснээр эхлэж байгаа. Елиа Елишаг талбайгаа үхрээр хагалж байхад нь ирээд, өөрийгөө дагах урилга болгон нөмрөгөө Елишад нөмөргөсөн. Елиша нэн даруй үгийг дагаж, үхрийнхээ буулгыг эвдэн түлж, махыг нь чанаад, найзууддаа идүүлдэг. Елиша Елиад итгэл үнэмшлээ агуугаар харуулсан. Тэр нэн даруй үгийг нь дагалаа. Дагах эсэхээ бодохоор өөр тийшээ ч яваагүй. Алыг нь дагах эсэхээ ч жагсаан бичээгүй. Яавал эрсдэл багатай байх вэ ч гэж бодоогүй. Елиагаар дамжуулсан Бурханы дуудлагад тэр даруй тэгье гэж хэлсэн.

Елишагийн агуу итгэл нь Бурханыг дагахын тулд их золиос гаргах хэрэгтэй, Түүнийг дагахгүй бол үүнээс ч илүүг төлөхийг харуулсан. Ингэснээр Елиша итгэлээ төгс болгожээ. Тэрээр үхрийнхээ буулгыг эвдэн түлж, үхрээ нядлан, гэр бүлийн өв хөрөнгөө ардаа орхисон. Өөрийнхөө мэддэг, хайрладаг бүхнээ ардаа орхив. Елиша бидэнд очих газартаа хүрэхийн тулд дассан, тохь тухтай газраа орхих хэрэгтэйг харуулсан. Бурханд итгэх итгэл чинь Елишагийнх шиг нэн даруй бас төгс үү? Та хүрэх газар руугаа алхахын тулд ямар тохь тухыг ардаа орхих хэрэгтэй байна вэ?

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Elisha: A Tale Of Ridiculous Faith

Елиша бол Бурханы үгэнд бичигдсэн хамгийн биширмээр хүмүүсийн нэг. Тэрээр итгэл ба хийсэн гайхамшгууд нь агуу эш үзүүлэгч байлаа. Энэ 13 өдрийн төлөвлөгөөгөөр та Елишагийн амьдрал ба агуу итгэлийн дагуу хэрхэн амьдарч болохыг түүний үлгэр дуурайллаас суралцах болно.

More

We would like to thank Pastor Craig Groeschel and Life.Church for providing this plan. For more information, please visit: www.Life.Church