Елиша: Гайхалтай итгэлийн түүхЗагвар

Elisha: A Tale Of Ridiculous Faith

13-с 5 дахь өдөр

Хаашаа ч эргэсэн хэт олон үүрэг хариуцлага, бэрхшээлүүдтэй тулгарч шантарч байна уу? Ямар ч өөр сонголтгүй, амьдрал хоосон байгаа юм шиг санагдаж байна уу? 2 Хаад 4:1-7-д нас барсан эш үзүүлэгчийн эхнэрт ч мөн тийм санагдаж байсан. Нөхөр нь үхээд санхүүгийн асуудалтай байгаагаас гадна байгаа бүхнээ болон хөвгүүдээ зээлдүүлэгчид алдахаас айж байлаа. Елишагаас тэр туслахыг гуйсан. Тэр туслахын тулд юу хийхийг асуухад, нэг ваар тосноос өөр юу ч байхгүйгээ хэлдэг. Магадгүй та тэр бэлэвсэн эмэгтэйтэй адил юу ч хийх гэсэн байгаа юм байхгүй үедээ зөвхөн байхгүй зүйлдээ л төвлөрөх тохиолдол гарч байсан байх. Бурхан таны асуудлыг харж байгаагаас чинь өөрөөр хардаг.

Бичээс дээрээс Бурхан хэрхэн бага зүйлээр агуу ихийг хийдгийг олон жишээнээс хардаг бөгөөд энэ түүх бол үүний гол жишээ юм. Энэ дэлхий үүнийг магадгүй үнэнээс хол, хөгийн зүйл гэж үздэг бол Бурхан тэгж үздэггүй. Бурхан нэг ваар тосыг авч өсгөн, улмаар бэлэвсэн эмэгтэй өрөө төлөх боломжтой болсон. Хэцүү, юу ч үгүй мэт үедээ танд байгаа зүйл л Бурханд хангалттай гэдгийг санаарай. Бурхан танд хэрэгцээтэй бүх зүйлийг чинь өгсөн. Та амьдралынхаа яг аль хэсэгт бэрхшээлтэй, юу ч үлдээгүй мэт байна? Таны амьдралд байгаа, анхаарлаа түүнд төвлөрүүлэх зүйл юү байна?

Бичээс

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Elisha: A Tale Of Ridiculous Faith

Елиша бол Бурханы үгэнд бичигдсэн хамгийн биширмээр хүмүүсийн нэг. Тэрээр итгэл ба хийсэн гайхамшгууд нь агуу эш үзүүлэгч байлаа. Энэ 13 өдрийн төлөвлөгөөгөөр та Елишагийн амьдрал ба агуу итгэлийн дагуу хэрхэн амьдарч болохыг түүний үлгэр дуурайллаас суралцах болно.

More

We would like to thank Pastor Craig Groeschel and Life.Church for providing this plan. For more information, please visit: www.Life.Church