Елиша: Гайхалтай итгэлийн түүхЗагвар

Elisha: A Tale Of Ridiculous Faith

13-с 6 дахь өдөр

Елишагийн амьдралынхаа турш үйлдсэн гайхамшгууд бараг бүгд Есүсийнхтэй адил байсныг харж болно. 2 Хаад 4:8-37 д Елиша Шунем эмэгтэйн хүүг эдгээсэн гайхамшиг үүний нэг жишээ юм. Елиша анх тэр эмэгтэйтэй танилцаад эелдэг, зочиломтгой занд нь талархан, түүний хамгийн их хүссэн зүйл нь гэж бодсон хүүхдээр шагнахаар шийдсэн. Бурхан эмэгтэйд хүүхэд өгсөн ч олон жилийн дараа хүү нь нас барахад тэр эмэгтэй Елишагаас хүүг нь амилуулж өгөхийг гуйдаг. Хэдэн зүйл сонирхол татаж байна. Эхнийх нь Елиша хүүгийн дээр хэвтэн, амаа хүүгийн аманд, нүдээ хүүгийн нүдэнд, гараа хүүгийн гар дээр тавьж, хүүгийн дээр сунан хэвтсэнээр дахин амьтай болгох гэж байгаа явдал. 2 дахь нь эхний удаад оролдлого амжилтгүй болсон явдал.

Та хэдэн удаа Елиша шиг байдалд орж байсан бэ? Бурханаас ямар нэг зүйлийг хийж чадна гэж гуйхад эхний удаа юу ч болсонгүй. Магадгүй олон өдөр, сар, бүр олон жилээр болоогүй. Эхний удаа амжилт олоогүй бол бүү шантараарай. Залбирсаар бай. Бурханыг хайсаар бай. Тэр таны гуйлтыг хамгийн ашигтай арга зам, цагт хариулах болно. Итгэл алдралгүйгээр залбирсаар бай. Бурханаас гуйсаар байгаа хариулагдаагүй гуйлт юу байна? Цөхрөлтгүйгээр гуйсаар, Бурханыг эрж хайсаар байхын тулд та юу хийж чадах вэ?

Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Elisha: A Tale Of Ridiculous Faith

Елиша бол Бурханы үгэнд бичигдсэн хамгийн биширмээр хүмүүсийн нэг. Тэрээр итгэл ба хийсэн гайхамшгууд нь агуу эш үзүүлэгч байлаа. Энэ 13 өдрийн төлөвлөгөөгөөр та Елишагийн амьдрал ба агуу итгэлийн дагуу хэрхэн амьдарч болохыг түүний үлгэр дуурайллаас суралцах болно.

More

We would like to thank Pastor Craig Groeschel and Life.Church for providing this plan. For more information, please visit: www.Life.Church