Елиша: Гайхалтай итгэлийн түүхЗагвар
![Elisha: A Tale Of Ridiculous Faith](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F661%2F1280x720.jpg&w=3840&q=75)
2 Хаад 6:8-23 дээр тулалдаанд Арамыг Израйл ялсаны хариуцлагыг Елиша үүрэх ёстойгоос Арамын хаан Елишаг олзлон авахыг оролддог. Хааныг Израйл руу довтлохоор оролдох бүрт Елиша Израйлын хаанд энэ тухай мэдэгдэн, хааны оролдлогыг бүтэлгүйтүүлдэг байлаа. Елишагийн зарц Арамын хаан Елишаг олзлох гэж байгааг сонсоод маш их айх үед Елиша Бурханаас зарцынхаа нүдийг нээж Тэнгэрийн цэрэг арми тэдний талд байгааг харуулж өгөхийг гуйв. Зарц нь Бурханы хүч чадал ямар ойрхон, агуу болохыг хараад итгэлээрээ урагш явсан.
Бид бүгдээрээ Елишагийн зарц шиг байдалд орж үзэж байсан; харах ёстой зүйлээ харахаас нүд минь сохорсон мөн үүнийгээ харж чадахгүй байгаа байдал цөхрөлд минь нэрмээс болдог. Магадгүй та ямар нэгэн зүйлд донтсон эсвэл харилцаа сүйрч буй гэсэн бодит байдалд сохорсон байж болох юм. Магадгүй та бүхнээ Бурханд зориулсан амьдралаар амьдрахгүй байгаа мөн танд амар байх үед эсвэл чуулганд байх үедээ л та Түүнийг дагадаг гэсэн бодит байдалд сохорсон байж болох юм. Бурхан таны хэн байхаар дуудсан тэр хүн байж чадахгүй байгаа мөн үүнийхээ оронд өөрийнхөө бардам зандаа сэтгэл хангалуун нэгэн болж хувирсан гэдэг бодит байдалдаа та сохорсон байж болох юм. Ямар ч зүйлээр та сохлогдсон байсан хамаагүй үнэнийг харахад туслан Бурхан нүдийг чинь нээх чадвартай. Таны хийх зүйл гэвэл ердөө л Түүнээс гуйн залбир, мөн нүдийг чинь нээх боломжийг олгон өөрийгөө нээлттэй болго. Харах хэрэгтэй зүйлээс юу таныг сохолсон гэж бодож байна вэ? Нүдээ нээхийн тулд ямар алхамыг та хийх вэ?

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![Elisha: A Tale Of Ridiculous Faith](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F661%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Елиша бол Бурханы үгэнд бичигдсэн хамгийн биширмээр хүмүүсийн нэг. Тэрээр итгэл ба хийсэн гайхамшгууд нь агуу эш үзүүлэгч байлаа. Энэ 13 өдрийн төлөвлөгөөгөөр та Елишагийн амьдрал ба агуу итгэлийн дагуу хэрхэн амьдарч болохыг түүний үлгэр дуурайллаас суралцах болно.
More
We would like to thank Pastor Craig Groeschel and Life.Church for providing this plan. For more information, please visit: www.Life.Church