Ертөнцөд тань! Баяр хөөр ирэг! Христ мэндэлсэн өдөр хүртэлх тоололЗагвар
Мариа, залуухан, Есүсийн эхээр сонгогдсон нэгэн Бичээс даяарх хамгийн зоригтой үгсийг хэлдэг. Тэнгэрлэг төлөвлөгөөгөөр Мариагийн ертөнц нь саад бологдох үед хариу болгон тэрээр ийнхүү хэлдэг, “Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай.” - (Лук 1:38)
Аливаа “шивэгчин” гэдэг нь чөлөөтэй байх боломж өгөгдсөн хэдий ч өөрийнхөө эзэнд үйлчлэх бас шивэгчин хэвээр үлдэхээр сонголтыг хийсэн нэгэнийг хэлдэг. Учир нь энэ нь Бурханы хүсэл байсан учраас ертөнцийн аврагчид түр байх орон байрыг хангах сонголтыг Мариа сайн дураараа хийсэн. Бурханы эцсийн хүслээр түүний амьдрал хямрах үед, Мариа өөрийгөө үгүйсгэн улмаар Бурхан Эцэгт бууж өгсөн.
Лук 1:38-г та хамгийн сүүлд хэзээ эш татан хэлсэн бэ? Бурхан таниас ямар нэг хэцүү зүйлийг хийлгэхээр асуусан уу? Та үүнд хэрхэн хариу өгсөн бэ?
Өөрийнх нь төгс төлөвлөгөөнд хүсэл болон арга замуудаа өргөхийг Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийн нэгнээс асуух үед, ихэнхдээ хүн болохынхоо хувьд хүслээсээ татгалзахтай бид тэмцэлддэг. Харамсалтай нь, залуухан Мариагийн адил хэрсүү бас мэргэн ухаанаар хариулахын оронд, бидний ихэнх маань гомдоллон гоншигнодог. Бидний зарим нь тэр бүү хэл Бурхан юу хийж байгаагаа мэдэж байгаа болов уу хэмээн зүрх зоригтойгоор асуудаг.
Бурхан таниар юу хийлгэхээр асуусан бэ? Хайрлахад хэцүү нэгнийг хайрлахыг Бурхан таниас асуусан уу? Магадгүй Тэр таниас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өсгөхийг эсвэл хувиа хичээсэн боссийн удирдлага дор ажиллахыг хүссэн байх. Бурхан шивэгчинг; хайраар бүхнийг хийн Түүнд үйлчлэх хүмүүсийг хайж байгаа. Тэдний зүрх сэтгэл бүхлээрээ Түүнд өгөгдсөн учраас Түүний арга зам болон төлөвлөгөөнд сайн дураараа захирагдах тийм л хүмүүсийг Бурхан хайж байгаа. Түүний үнэмшмээргүй төлөвлөгөөгөөр сайтар бодож тунгаасан амьдралд нь саад хийх боломжийг Түүнд олгох тийм л хүмүүсийг Бурхан хүсдэг! Үүнийг л шивэгчин байх гэж нэрлэдэг!
“ ... Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай.” хэмээсэн түүний эцсийн үгсээр Мариагийн цэвэр зүрх сэтгэл болон жинхэнэ шийдвэртэй байдал нь илчлэгдсэн. Энэ ч бас таны зүрх сэтгэлийн шийдэмгий байдал мөн үү? Таны хүсэл Бурханы Үгстэй тэрсэлдэх үед, ямар ч үнээр хамаагүй Бурханы Үгс ялах ёстой. Мариагийн нэгэн адилаар, өнөөдөр хүний хүслийн энэхүү асуудлыг Бурханы үгийн хүчээр шийдвэрлээрэй. Мариатай хамт, би Түүний шивэгчин учраас миний амьдралд бүх зүйлс Бурханы үгийн дагуу биелэгдэх болно хэмээн би тунхаглаж байна.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Христийн мэндэлсэн өдөр бол бидний тоос шороотой, бохир дэлхийд диваажин нэвтрэн орохыг бид бүгдээрээ харж хүлээх цаг мөн. Христийн мэндэлсэн өдөр бол гайхамшигууд үнэхээр тохиолддог, залбирлууд үнэхээр хариулагддаг бас нэг л гуйлтын хариулт болон диваажин ирдэг гэдгийг сануулдаг тийм үе мөн. Мариа, Иос, Зехариагийн болон Елизабетын түүхээр дамжуулан энэхүү чимээгүй цаг нь хамгийн анхны Христийн мэндэлсэн өдрийн утга учир болон энэ хэрхэн өнөөдөр бид бүгдийн амьдралтай огтлолцдог болохыг судлах болно.
More
Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү